НАЙМАН НАСТАЙ ОХИН коронавирусийн улмаас нас баржээ НАЙМАН НАСТАЙ ОХИН коронавирусийн улмаас нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НАЙМАН НАСТАЙ ОХИН коронавирусийн улмаас нас баржээ

2021 оны 6 сарын 06

Arslan.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,288 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 65,255 болж нэмэгдэж байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Түүнчлэн энэ хугацаанд дөрвөн хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барсан харамсалтай мэдээтэй буй.

Тэднийг насны ангиллаар авч үзвэл

  • Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 29-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй
  •  Зургаадугаар сарын 1-нд онош нь батлагдсан 8 настай эмэгтэй
  •  Зургаадугаар сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн, коронавируст халдвараар өвчлөөд нас барсан хүний тоо 311 болжээ.

Энэхүү халдварыг ямар ч хүн авч, өвчлөл хүндрэн амь насаа алдах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ баримталж, олон хүн цугласан газар очихгүй, амны хаалт зүүж, ариун цэврийг сахихыг иргэддээ анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
627560
3 эможи

Иргэн
2021-06-07 11:05
Харамсалтай.Өндөр албан тушаалд хүрэхийн тулд ард түмний эрх ашгийг хөсөр хаясан та нарын сонгуулийн хийрхлээс болж халдвар газар авч ард түмэн хохирч байна.Хүрэлсүх ард түмэнд хайртай гээд байдаг тэр хайр чинь хаана байна.Эрх баригчид та нарт уур хүрч байна.
Зочин
2021-06-06 12:49
өвчин хэцүү ш дээ
Зочин
2021-06-06 12:13
3 сард халдварын тоо өдөрт 30 байсан бол ХӨСҮТ-ийн хэлтсийн дарга Дармаа тэргүүтэй авилгын сүлжээнийхэн хөл хорионы үеэр хүмүүсийн оношыг 60- 80 000 төг хуурамчаар хийж өгч халдвартай хүмүүсийг чөлөөтэй зорчуулж, өнөөдөр өдөрт халдвартай хүн 1000 гарлаа. Тэр буруутай хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, халдварт өвчин тараасан хэргээр яллаж, оронд нь өөр хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй.
Амарсайхан оюнэрдэнэ хүрэлсүх нарт
2021-06-06 12:07
Та нар бүүр солиорчээ 8-хан настай охины амь насыг авчээ муу манын мангарууд
keyboard_arrow_up