0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрсэн байна 0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрсэн байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрсэн байна

2021 оны 6 сарын 07

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал болон Вакцинжуулалтын асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажиллалаа. 

Өчигдрийн байдлаар орон даяар вакцины II тунгийн хамрагдалт 72 хувьд хүрсэн бөгөөд зургаадугаар сарын 15-н гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Улсын хэмжээнд 54 мянган жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй байгаа учраас хөл хүнд болон хөхүүл ээжүүдийг удахгүй AstraZeneca, Pfizer, VeroCell вакцинаас сонголтоороо хийлгэх боломжийг олгохоор төлөвлөжээ.

Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг хаана хаанаа анхаарах нь чухал байгааг энэ үеэр онцолж байлаа.

КОВИД-19-ийн халдварын улбаатай нас баралтын шалтгаан, нөхцөлийг эмнэлзүйн шинж тэмдэг, суурь өвчлөл тус бүрээр нарийвчлан тогтоож, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.

Мөн гаднын цөөнгүй оронд мутацилагдсан хувилбар дэгдсэнтэй холбогдуулан цар тахлын эмчилгээний ямар шинэ арга тактик нэвтэрсэн, ямар үр дүн үзүүлж буйг судалж, Монголд нэвтрүүлэх талаар судалгаа тооцоог яаралтай хийж, идэвхтэй ажиллахыг салбарын мэргэжилтнүүдэд хугацаат үүрэг даалгавар өглөө.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627576
0 эможи

keyboard_arrow_up