Сүүлийн хоногт халдварын 1177 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа
2021 оны 6 сарын 07
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
Өнгөрөгч 24 цагт 6248 хүнээс шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1177 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 66.443 болж байна.
Мөн хугацаанд ковидын улмаас 2 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 313 боллоо.
Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрснээр улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 54.081 болж байна.
Өчигдөр 14,563 хүн улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагджээ. Тэдний 5,600 орчим хүн нь нийслэлийн иргэд байна. Орон нутагт 8,937 хүн вакцинаа тариулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627590
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: