Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүйн тулд вакцин хийлгэхээс өөр арга байхгүй Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүйн тулд вакцин хийлгэхээс өөр арга байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Болдсайхан: 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүйн тулд вакцин хийлгэхээс өөр арга байхгүй

2021 оны 6 сарын 07

Arslan.mn

Хүүхдүүдэд вакцин хийх нь буруу, зөв эсэх талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр " Халдвар хүүхдүүдээр дамжиж байгаа. Сүүлийн үеийн ЭМЯ-ны мэдээг үзсэн бол халдвар авч байгаа хүний 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байна. Монгол хүүхдийн орон. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувь байгаа. Тэд нар огт вакцин хийгдээгүй учраас тэднээр дамжиж байгаа. Зарим нь өвдөж байна. Харамсалтай нь хүүхдээ таргалуулдаг, чихрийн шижинтэй болгодог, суурь өвчтэй болгодог, хоолой өвддөг, дархлааны өөрчлөлтөд орсон хүүхдүүд их байдаг болчихсон. Тэд илүү өвдөөд байгаа юм. Монголд ч биш дэлхий даяар өвдөж байгаа. Би Засгийн газрыг магтдагийн учир нь энэ намар хичээл эхэлнэ гэсэн. Тэрний өмнө бүх хүүхдүүдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл гайгүй байгаа вакцины нэг PFIZER-ийг 2.5 сая тунг гэрээ хийгээд эхнээсээ оруулаад ирчихсэн байгаа. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийхээр өөр арга байхгүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвүүдийн өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийхээс өөр арга байхгүй. Энэ дотроос хамгийн аюулгүй, гайгүй гэж байгаа нь pfizer байгаа. Би Засгийн газарт талархмаар байна.

Би хамгийн түрүүнд 15 настай хүүгээ аваачиж pfizer хийлгэнэ. Учир нь би хүүхдээд битгий өвдөөсэй, битгий хүндрээсэй, битгий үхээсэй гэж байгаа учраас хамгийн түрүүнд очиж хийлгэнэ." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
627594
2 эможи

keyboard_arrow_up