Коронавирусийн халдварын 2,263 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа
2021 оны 6 сарын 14
Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,263 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 78,347 боллоо.
Тухайлбал,
- 1,650 нь Улаанбаатар хотод
- 613 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 523 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан бол 8 хүн энджээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн 57,025 хүн эдгэрээд байгаа бол 369 хүн уг өвчний хүндрэлээр амиа алдаад байна.
Улаанбаатарт бүртгэгдсэн халдваруудын 26.3 хувь 0-17 насны хүүхэд байгаа бол 18-59 насны иргэд 66 хувийг, 60-аас дээш насныхан 7.8 хувийг эзэлж байна.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627793
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: