СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн 24 цагт 618 хүүхэд коронавирусийн халдвар авчээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн 24 цагт 618 хүүхэд коронавирусийн халдвар авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн 24 цагт 618 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

2021 оны 6 сарын 15

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,555 шинжилгээ хийх явцад 2,386 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 80,733 болж байгаа. 2,386 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал, 

  • 1,675 нь Улаанбаатар хотод
  • 711 нь орон нутагт бүртгэгдлээ. 

ЭМЯ-ны мэдээллийн үеэр сүүлийн үед хүүхдийн ковидын өвчлөл нэмэгдэж буйг анхаарууллаа.

Тодруулбал, сүүлийн 24 цагт гэхэд COVID-19 халдварын 2386 тохиолдол батлагдсаны 618 нь хүүхэд байна.

Насны байдлаар нь авч үзвэл:

  • 0-4 насны 118 хүүхэд
  • 5-9 насны 201 хүүхэд
  • 10-14 насны 198 хүүхэд
  • 15-17 насны 101 хүүхэд байна.

Мөн вакцинд хамгийн идэвх султай хамрагдсан 30-34 насныхан халдвар их авч байна.

Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, таваас олон хүүхэдтэй тоглоомын талбайд тоглуулахгүй байх, зайлшгүй тохиолдолд гэрээс гарах бол амны хаалт заавал зүүлгэх, гарын ариун цэврийг сайтар сахиулахыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627830
1 эможи

zochin
2021-06-16 13:21
erguu har golognuudee huuhduudee lagertai bol lagerluugaa huduu bol huduuruugee avaad yvaachee hotod uhsen huuree hiiged boognuuled gadaa haa hamaagui daguulj yvaad togluulaad bgaan bee erguu llruud
keyboard_arrow_up