ЭМЯ: 20-80 насны есөн хүн халдварын улмаас амиа алдлаа
2021 оны 6 сарын 16
Өнгөрсөн 24 цагт 13673 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2395 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 83112 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 9 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 389 боллоо.
Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58649 болж байна.
Халдварын улмаас 9,643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 5,966
- Хүндэвтэр - 2,640
- Хүнд - 858
- Маш хүнд - 179 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас есөн хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627872
1 эможи
Зочин
2021-06-16 12:39
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: