СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн 24 цагт 564 хүүхэд коронавирусийн халдвар авчээ
2021 оны 6 сарын 16
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Өнгөрсөн 24 цагт 13673 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 2395 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 83112 болж байна. Мөн хугацаанд ковидын улмаас 9 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант нас баралт 389 боллоо.
Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 58649 болж байна.
Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл 0-17 насны 564 хүүхэд халдвар авчээ.
Харин хамгийн өндөр халдвар авсан нь 30-34 насныхан байна.
- 0-4 нас-105
- 5-9 нас-196
- 10-14 нас-177
- 15-17 нас-83
- 18-24 нас-231
- 25-29 нас-228
- 30-34 нас-337
- 35-39 нас-274
- 40-44 нас-180
- 45-49 нас-159
- 50-54 нас-114
- 55-59 нас-177
- 60-64 нас-80
- 65-69 нас-55
- 70-74 нас-22
- 75-79 нас-18
- 80-84 нас-19
- 85+ нас-10
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627873
0 эможи
Зочин
2021-06-16 12:39
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: