Халдварын голомтоос ИРСЭН ЗАХИА Халдварын голомтоос ИРСЭН ЗАХИА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Халдварын голомтоос ИРСЭН ЗАХИА

2021 оны 6 сарын 19

Arslan.mn

Эмчээс захиа ирлээ…

1. Халдвар аваад эмнэлэгт бөөн уур ирэх юм. Тэр уураа эмч нарт бүү гарга аа. Битгий уурла аа. Тэд та нарыг өвтгөөгүй, эмчилж эдгээх гээд халуун, дулаан сэтгэлээр тосоод авч байгаа юм аа.

2. Сэтгэл санааны тогтворгүй байдал их юм аа. Уйлж дуулаад, бахирч орилоод бүү хямар. Судас чинь агшина, зүүнд олдохгүй, бие чинь улам хямарна аа. Сандарсан сувилагч судсыг чинь олохгүй, эмчилгээ чинь эхлэх гэж хугацаа алдана, өөрөө л хохирно оо. Насанд хүрсэн хүн тул өөрийгөө хянах хэрэгтэй.

3. Шаардлагагүй бол эмнэлэгт бүү хэвт ээ. Шинжилгээ өгөөд бүгд хэвтэж байгаа ч нууц үедээ бол илрэхгүй ээ. Хажуугийн орны хүнээс чинь хамт сайхан найзлаад, хоол ундаа хувцаалцаад, ярьж хөөрөөд яаг байж байтал корона илрэх магадлалтай.
Эмнэлэгт хэвтэж тариа хийлгэхээр л бие тэнхэрдэг юм биш ээ. Тэгээд дараа нь эмнэлгээс халдвар авлаа бла бла бла…. эмнэлэг бол голомт юм аа, бүх халдвартай, халдваргүй өвчнөөр өвдсөн хүмүүс эмнэлэг рүү зүглэдэг гэдгийг урьдчилж сайн ойлгоорой.

4. Эрчүүд ээ, хоолны төлөө бүү тэмцээ. Хэд хоног тэсээ. Тураад үхчихгүй ээ. Улбайж, сулбайж, дуу гарахгүй эвхэрч орж ирээд хэд хоног эмчлүүлээд бие нь тэнхрэнгүүт хоолны хэрүүл эхэлнээ, энэ болохгүй ээ. Хоолоо зохицуул аа, зөв хоолло, битгий их ид. Энэ бол эмнэлгийн хоол. Гэрийнх шиг чинь дал дөрвөн өндөр чанаад, хонины сүүл хэрчээд овоолсон хоол ирэхгүй ээ.

5. Ээжүүд ээ бүү хэрүүл хий. Таны санаанд юм бүр нийцэхгүй ээ. Эмч, сувилагч, асрагч нар чинь бас хүн. Энэ бол бас цар тахал юм аа. Тэд өвдвөл дараагийн ээлжинд ажиллах хүн байхгүй ээ. Тийм болсоон. Улаан бүсэд чинь өдөржин байж хажууд чинь бөөцийлж чадахгүй ээ, тодорхой хугацаа болоход гарахгүй бол болохгүй. Халууцна, амьсгалын дутагдалд орно, ядарна, хөлс ус шиг урсана, тэр хувцас их хэцүү.

6. Сахиурууд аа, сувилагчийг буланд шахаад бүү загна аа. Сувилагч айсандаа, ядарсандаа өмнө чинь ухаан алдаж унаж байна аа. Хоёр давхар бээлийтэй тариа хийх их хэцүү, хүнд өвдсөн эрчимтэд бгаа хүний судас бүр хэцүү. Судас хагаллаа гэж бүү загна аа. Сувилагч чинь муужраад унахаар тэр хүнд чинь анхны тусламж улаан бүсэд үзүүлэх боломжгүй ээ. Хувцас тайлж ам хамар ил гаргах боломжгүй ээ. Тэр цагаан хувцсыг чинь шат дараалалтай их нарийн тайлдаг юм аа. Халдвар авах эрсдэл тэр тайлах цэг дээр л байдаг гэдгийг ойлгоорой. Тэгэхээр сувилагчийн амь эрсдэлд орно оо.

7. Ариун цэврийн өрөө, суултуураа цэвэр хэрэглэж сур аа. Өдрийн гурваас илүү цэвэрлэж чадахгүй ээ. Усаа тат, хогийн саванд хогоо хий, дээр нь бүү гишгэ, гадуур нь бүү бие зас. Халдварын гол эх уурхай энд шүү. Асрагчаа хайрла аа. Тэр хүн чинь бас ядардаг, өвддөг юм аа.

8. Архи битгий уу. Эвхэрч ёолж явахдаа усны саванд архиа чирээд ороод ирнэ гэж хэн төсөөлөх вэ дээ. Архи уухгүй блаа гээд үхэхгүй ээ.

9. Уусан архиа шингээж чадахгүй эмч рүү дайрч болохгүй ээ. Ер нь эмнэлэгт архи ууж бүр болохгүй ээ. Хувцас руу нь дайрч бас болохгүй ээ. Ямар гэм хийлээ гэж энэ вэ? Хувцас нь урагдвал тэр эмч чинь халдвар аваад оронд нь ирэх эмч олдохгүй ээ.

10. Бие биенээ хайрла аа. Нэг нь амьсгалын аппараттай амьсгалах гэж тэмцэж бхад тамхи татах хүслээ дарж чадахгүй хажууд нь утаа гаргаж яаж чадаж байна аа. Амь насны хариуцлага хүлээх үү.

11. Угаалтуур, суултуур бүү бөглө өө. Юм битгий эвд ээ. Тэр тоолонд гаднаас улаан бүс рүү сантехникч, цахилгаанчин, мужаан орох хэрэг гарна аа. Энэ их эрсдэлтэй.
12. Бууз хуушуур, түргэн, бэлэн хоол бүү захиал аа. Оруулахгүй ээ. Оруулсангүй гэж хэрүүл хийгээд ч нэмэргүй ээ. Биед чинь сайнгүй ээ. Идэх яах вэ? Эрүүл болсон цагт бидон бидоноор хорхогоо идээрэй.

13. Нэг өрөөнд гэр бүлээрээ орчихоод илүү нэг ор байхад өөр хүн оруулахгүй гэж хэрүүл хийж болохгүй ээ. Амиа бүү хичээ. Өвдсөн зовлонг хамгийн их ойлгож байгаа бус уу?

14. Амьдрал хэцүү, хажуугийн оронд чинь ядарсан нэгэн ирнэ, бүү гажуурх, бүү гадуурх. Өвчин баян, ядууг ялгахгүй ээ. Тусахаа хүрвэл хэнийг ч голохгүй сонгоно.

15. Доржид нэг шар эм илүү, Батад нэг цагаан эм илүү. Энэ хамаагүй ээ. Хүн бүрийн биеийн байдлын явц өөр. Уух эмэнд ч ялгаа бна аа.

16. Зуун хоног алдаагүй ажиллаад нэг удаа алдаа гаргахад бүү зэмлэ ээ. Эмч, сувилагч, асрагч нар бас хүн юм аа. Алдаа гаргана, өвдөнө, явна, ирнэ. Тэр алдааг нь зургийг нь авч, баримтыг нь дэлгэж цахимаар од бүү болж өрөвдүүл ээ. Та өөр газар, өөр хүнд гаргах бухимдлаа гаргаж сэтгэл чинь тайвшрах ч сэтгэл нь дийлэхгүй шантрах эмч, сувилагч, асрагч байдаг юм аа.

17. Аливаа зүйлийг тайлбарлаад ойлгохгүй хүн гэж байх юм аа. Тэгээд буруу ойлгох юм аа. Цааш буруу хэлэх юм аа. Үг дамжуулдаг тоглоом шиг өнөө үг нь огт өөр болоод буцаад хэрүүл болоод ирэх юмааа. Юмны учрыг олох гэж, ойлгох гэж бас хичээх хэрэгтэй. Ойлгохгүй бол ойлгох хүнтэйгээ яриул аа. Асуудалгүй ээ, тайлбарлаад өгнө өө.

Жагсаалт хэт урт болохоос сэргийлж зогсов. Уучлаарай. Бидэнд бас үг байна аа. Нэг хэлж санаагаа амраая аа. Бүү гомдоорой. Бид хэд нь яахав. Байдгаараа махийна аа, зүтгэнэ ээ. Ард нь гарна аа. Хааяа нэг урмын үг шидэж бай. Өөр зүйлгүй дээ. /Халдварын голомтоос бичив гэжээ/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
94
haha an post
4
wow an post
2
yay an post
1
sad an post
6
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
627992
190 эможи

Koei
2021-06-21 20:27
Iim ym sonshoos naash oilgohgui yma
Зочин
2021-06-21 09:56
энийгээ 11 цагийг мэдээгээр уншиж өгч бай.
Azaa azjargal
2021-06-20 14:35
Үнэн ш дээ хүний төлөө амьдарч байгаа биш тэр эмч сувилагч ч гэсэн таны төлөө хичээж байгаа шүү дээ
Suka
2021-06-20 13:35
Манайхан хөл хорио тогтоочхоод байхад гадуур үр хүүхдүүдээ дагуулаад маскгүй дэлгүүр зах тэн чихээд өвчин авна.Тэгсэн мөртлөө хэн нэгэн наачихсан юм шиг уурлаж бухимдсан хүмүүс .Гадуур шаардлагагүй бол бүү гар!!!Дэглэмээ сайн баримтал.Эмнэлгийнхэн мөн хэцүү харагдах юмаа.Энэ халуунд битүү хувцас өмсчхөөд уух идэх нь хязгаартай .Энэ хүмүүсээ бид хайрлан дэмжихгүй бол болохгүй ээ хүмүүсээ
Зочин
2021-06-20 09:53
За ойлгож л байна Гэхдээ л зарим эмнэлэг хүнд сурталтай бас зарим хүн сонин ааш авир гаргадаг нь үнэн Тэгэхээр аль аль талдаа л хичээх хэрэгтэй л дээ
Tonya
2021-06-20 09:20
Bayarlala ene udrin mendig hurgie.ta buhen uneheer ene tsagin baartuud shu.ta nar mini bie bodoj ajillaarai.eruul enh amjiltig husie.
В.Алтанцэцэг 2021=06-20
2021-06-20 08:18
Өглөөний мэнд ээ би нэг өвчтөн болон эмнэлэгт хэвтэж байнаа энэ үнэн шүү анх эерэг гэдэг мэдээг сонсох ёстой муухай мэдрэмж 2жил маск зүүж, бээлий өмсөж, вакзин хийлгэж хамаг байдгаараа хамгаалаад нэмэр болохгүй энэ мэдээг сонсоод сэтгэл санаа их үймэрдэг юм байна 2дахь хоногоос арай гайгүй болж байна тэгээд кр нь хүн бол дор бүрнээ ухамсартай байж бидний төлөө зогсож байгаа ажилчидаа хүндлэж ,хайрлаж,урамын үгээр тэтгэж байгаарай манайхаан яармагийн эмнэлэгт хэвтэж байнаа удахгүй сайхан цаг ирнээ
Хөдөөний монгол
2021-06-20 07:11
Үнээн, өнөө цагийн монголчууд бид үнэхээр хорвоогийн адаг болсон ёс суртахуунгүй амиа бодсон бэртэгчин хүмүүс болчихжээ. юун нөгөө муу хэлдэг хятадаасаа мянга дахин доор шүү үнэндээ. жаахан ч гэсэн чадвал бусдад туслах эс чадвал гай болхгүй амьдарцгаахыг хичээе. Эмч нар үнэхээр ядарч байгаа шүү. Улс төрчид зөв шийдвэр гаргая. Шинэ Ерөнхий сайд гарч ирээд биеийн амрыг харж хорио цээр тогтоохгүй гэж шоудаад өнөөдөрийн байдлыг бий болгосон шүү. хуучнаараа гарч байгаа 50 доторхи тохиолдолоо хянаад цэгцтэй явж байсан бол болох байсан шүү. одоо алдаагаа залруулж зөв шийдвэр гаргахгүй бол эргээд өвөл болллоо шүү
Энхтөвшин
2021-06-20 05:56
Хүний төлөө амьдарч хүний өмнөөс амьдрах гэж байгаа бишдээ дор бүрнээ хариуцлагатай, сэтгэлтэй байж яг энэ хүнд үеийг давчвал болох л байлгүй дээ.
Энхтөвшин
2021-06-20 05:52
Төр засаг энэ тэр гэж том том юм ярьж суухаасаа өмнө хувь хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байцгааяа. Хүний төлөө амьдарч, хүний төлөө эрүүл явах гэж бгаа бишдээ. Цар тах
Зоч ин
2021-06-20 01:29
Яг үнэн төрхийг бичсэн байна шүү
ЮУН ЗАВТАЙ ЭМЧ ВЭ ??
2021-06-19 22:35
ШААНА БИЗ АЙН ??
Зочин
2021-06-19 20:41
Бие биенээ хүндлээд ойлгоод явчихдал болно доо
zochin
2021-06-19 20:40
bidnii toloo ajilj baigaa emch suvlagch asrgch nardaa mash ix byarallaa
Г
2021-06-19 18:18
Үнэн дээ
Bayr
2021-06-19 17:16
Yg l unen bgaa daa.uvchin tahal helj irdeggui ch eruul uedee haldvar hamgaalalaa sain bariach e.uvdsun bol ene suvilagch.emch asragch nariin orond ehiigee.ohinoo.hania baina gej bodood uz.manaihaan .uujuu taivan.uhaantai baigaarai.hench u duj bolno
batuk
2021-06-19 16:04
unen shu, irged mni tewcheertei uhaantai bj uzeerei, emch nartaa amjilt husej hamgin sain saihanig husie,
Зочин
2021-06-19 15:46
Яг л үнэн байна даа Би өвдөөд цэргийн төв эмнэлэгт 10 хоног эмчлүүлээд гарсан энэ дүр зураг яг л байсан даа бие биенээ хайрлцггая. хайр байхгүй бол уулыг нүүлгэж усыг эргүүлэх чадалтай байлаач тэр хүн хэн ч биш.
keyboard_arrow_up