Сүүлийн 24 цагт 2,213 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас барлаа
2021 оны 6 сарын 23
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,213 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 100,263 болж байна.
2,213 тохиолдлын 2,203 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн есөн ажилтан ажлын байран дээрээ халдвар авч, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ.
Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,
- 1,179 нь Улаанбаатар хотод
- 1,024 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 621 хүн эдгэрэн гарсан бол 569 хүн гэрийн хяналтаас гарлаа.
Мөн өнгөрсөн хоногт халдварын улмаас 37-83 насны 10 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
628112
1 эможи
УЛСАА БҮРЭЛД УЛААН БҮС БОЛГОЖ, ХАЛДВАРЫН ГОЛОМТ БОЛГОСОН ЗГ ОГЦОР
2021-06-23 11:11
УЛСАА БҮРЭЛД УЛААН БҮС БОЛГОЖ, ХАЛДВАРЫН ГОЛОМТ БОЛГОСОН ЗГ ОГЦОР
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: