16-17 насны 7,221 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна
2021 оны 6 сарын 24
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын зургаа, суурин 20 цэг ажиллана.
Эдгээр цэгт 40 багийн 239 эмч, ажилчид 3,188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 1,731, II тунд 1,959 буюу нийт 3,659 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.5 хувь буюу 977,056 нь I тунд, 90.5 хувь буюу 862,847 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 931 жирэмсэн эх, 16-17 насны 7,221 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628146
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: