Архангай аймагт нэг өдрийн дотор 113 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 1195 боллоо Архангай аймагт нэг өдрийн дотор 113 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 1195 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Архангай аймагт нэг өдрийн дотор 113 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 1195 боллоо

2021 оны 6 сарын 24

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,000 гаруй шинжилгээ хийх явцад 2,366 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 102,629 болж байна. 2,366 тохиолдлын 2,361 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн таван ажилтан ажлын байран дээрээ халдвар авчээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 1,482 нь Улаанбаатар хотод
  • 879 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Орон нутгийн халдварын тохиолдол буурахгүй байна. Архангай аймагт нэг өдрийн дотор 113 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 1195 боллоо. Тиймээс хөдөө орон нутгийн вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлсэн. 

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 601 хүн эдгэрэн гарсан бол 458 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12,898 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 8,352
  • Хүндэвтэр - 3,097
  • Хүнд - 1,221
  • Маш хүнд - 228 хүн байна.

Гэрийн хяналтад 22,630 хүн байгаа. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 13 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт 1-15 хоног хэвтэн эмчлүүлж байсан. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628161
1 эможи

үнэн
2021-06-25 04:35
Архангайн тэнгэрт нь Монголыг тоносон дээрэмчдийн нэг Хүрэлсүхийн дүрс үзэгдсэн юм гэсэн, тэгэхээр цаашдаа ямар л олиг байв гэж, хэг л мүү вм болж л таараа
keyboard_arrow_up