Сүүлийн 24 цагт 2,271 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа
2021 оны 6 сарын 25
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 12,559 хүнд шинжилгээ хийх явцад 2,271 хүнээс халдвар илэрлээ.
Нийт халдварын тоо улсын хэмжээнд 104,900 болж байна.
- Улаанбаатар хотод 1,231
- Орон нутагт 1,040
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 977 хүн эдгэрсэн. Ингэхдээ эмнэлгээс 570 хүн гэрийн хяналтнаас 407 хүн гарлаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барж нийт нас баралт 493 боллоо. Мөн үндсэн оношоороо батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628227
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: