Эмч ажилчидын цалинг хоёр дахин нэмж, ковидоор өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь олгоно Эмч ажилчидын цалинг хоёр дахин нэмж, ковидоор өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эмч ажилчидын цалинг хоёр дахин нэмж, ковидоор өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь олгоно

2021 оны 6 сарын 26

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа. 

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа болон дэд дарга  Ч.Нарантуяа нар тавьж буй шаардлагаа танилцуулав. Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган эмч, сувилагч, асрагч нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад гарын үсэг зуржээ. Энэ шаардлагаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдэгдлээ.

Мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ковид-19 өвчнөөр өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг бүтнээр нь бодож өгдөг болох тал дээр арга хэмжээ авч өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүсэв. 

Уг хүсэлтийг хүлээн авч, бүх эмнэлгүүдэд цалинг нь бүтнээр нь олгох, листээр бодохгүй байх чиглэл өгнө. 

Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж буй үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага дээр боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Салбарынхаа цалингийн доод хязгаарыг тогтоож өгнө. Босго цалинтай болгож, дээшээ хэдэн ч төгрөгийн өндөр цалин авдаг болох бололцоог нээхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байна. Монгол Улсын засгийн газарт эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамж, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр маш олон удаагийн санал өгч, танилцуулга хийсэн. Удахгүй нааштай шийдвэрүүд гарна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд салбарынхаа талаар танилцуулж, төсвийн тодотголоор зарим асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын үед танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628268
1 эможи

Зочин
2021-06-27 21:10
Эмч мэргэжилтэнгүүдийн цалинг нэм хурдан нэмж өг,ёстой муухөй бага цалин авдаг юм байналээшүүдээ.
Зочин
2021-06-27 17:04
Эмч эмнэлгийн ажилчидын цалинг нэмээчээ дэндүү бага байдаг шүүдээ.Багш нар ардын хүүхдүүдийг боловсролгүй болгож өгч байж л түүнийхээ төлөө цалин нэмүүлдэг сонин нөхдийн дэргэд эмч мэргэжилтнүүд жинхэнэ ажил нь хүний амь насаар бодитоор харагддаг шүү,цалинг нь нэмээчээ
харамсалтай
2021-06-27 10:31
Хамгийн инээдтэй нь өндөр цалин авдаг хуулийнхан шүү. АВЛИГААС хөндий байлгах үүднээс цалинг нь монголд хамгийн өндөрөөр тогтоож, ядуу төсөвөөсөө өгдөг боловч хамгийн их АВЛИГАД нэрвэгдсэн нь хуулийнхан. ТА шүүгч нарын иргэдтэй харьцдаг харьцааг л ажигла, дэндүү их зантай, боловсрол нимгэн хүмүүс дээ
Зочин
2021-06-26 22:11
Эмч эмнэлгийн ажилчидын цалин ч үнэхээр бага шүү нэмэх нь зөв.Багш нар хийсэн ажилгүй байж л цалин нэмүүлэх гээд байдаг инээдтэй хүмүүс шүү
keyboard_arrow_up