УГТЭ-ийн Нян судлалын лабораторийн ХҮЧИН ЧАДАЛ хоёр дахин нэмэгджээ УГТЭ-ийн Нян судлалын лабораторийн ХҮЧИН ЧАДАЛ хоёр дахин нэмэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ-ийн Нян судлалын лабораторийн ХҮЧИН ЧАДАЛ хоёр дахин нэмэгджээ

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 /ЭМСХХ-5/ төслийн хүрээнд “Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналт” дэд төсөл 2013-2019 онд амжилттай хэрэгжсэн байна. 

Төслийн үр дүнд нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын болон төрөлжсөн нарийн мэргэжлийн зарим эмнэлэг, дүүргийн болон аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг нийт 21 эмнэлэгт Нян судлалын лабораторийн чадавхийг сайжруулсан байна. Эмнэлгүүдийн Нян судлалын тасагт засвар хийж, Био аюулгүй ажиллагааны 2-р зэрэглэлийн лабораторид тавигдах шаардлагад нийцүүлэн орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, тэнд ажиллах эмч мэргэжилтнүүдийг олон удаагийн сургалтад хамруулж, чадавхжуулснаар манай улсын нян судлалын салбар шинэ шатанд хүрчээ.

Arslan.mn

УГТЭ-ийн Нян судлалын лабораторийн эмч Б.Долгоржав: Манай лаборатори 2007 оноос бүрэн автомат VITEK аппарат ашиглаж эхэлсэн. ЭМСХХ-5 төслөөс Францад үйлдвэрлэсэн “VITEK-2” маркийн бүрэн автомат анализаторыг нийлүүлснээр хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ. VITEK бол 150-160 төрлийн нянг тогтоож, антибиотикт мэдрэг чанар, тэсвэржилтийг гаргаж өгдөг гол багаж юм. Нян судлалын лабораторид өдөрт 20-30 нэр төрлийн, нян судлалын 80-100 гаруй, жилд 18000 орчим шинжилгээ хийж байна. 

Өвчтөн эмнэлэгт хэвтэх болон гарах үед нян судлалын шинжилгээ авна. Эхний шинжилгээгээр өвчтөнд ямар нэг халдвартай эсэхийг тогтооно. Гарахын өмнөх шинжилгээгээр хэрэв нянгийн халдвартай байсан бол эмчилгээний явцад эдгэрсэн үү? Эсвэл халдваргүй ирсэн хүн эмнэлгээс  халдвар авсан уу? гэх мэтээр үнэлж, нягталж тандах шинжилгээг хийдэг. Хяналт, тандалтын энэ нарийн тогтолцоо бүрдсэнээр эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлээс бүрэн хамгаалж, халдвар гарах нөхцөлийг таслан зогсоосон.

Arslan.mn

Нян судлалын лаборатори сар тутам антибиотикт мэдрэг чанарыг үзэж, дүн мэдээгээ авч байдаг. Ийнхүү эмнэлэгт халдвар гарсан шалтгаан болон үйлчлүүлэгчдийн дунд ямар үүсгэгч зонхилж буйг тодорхойлсноор эмнэлэг эмийн төсвөө гаргах зэргээр цаашдын эмчилгээний удирдамж зааврыг гаргахад чиглэл болдог давуу талтай. Мөн нян судлалын шинжилгээний үр дүнг ашиглан тухайн эмнэлэг, аймаг дүүрэг, улсын хэмжээнд халдварын тархалтын тоо баримтыг гаргаж авснаар түүндээ зохицуулан эмчилгээ, оношилгооныхоо удирдамж зааврыг шинэчлэх, илүү оновчтой болгох боломж бүрдүүлдэг эмнэлгийн тусламж үйлчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628293
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up