ГССҮТ амбулаторын тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, хүлээгдлийг буурууллаа ГССҮТ амбулаторын тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, хүлээгдлийг буурууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ амбулаторын тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, хүлээгдлийг буурууллаа

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан 2021 оноос Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүжих тогтолцоонд шилжээд байна. Үүнтэй холбогдуулан манай төв нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн олон ажлууд хийж байна.

ГССҮТөвийн амбулаторийн тасгаар өдөрт дунджаар 300-350 хүн үйлчлүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчдэд таатай, түргэн шуурхай үйлчлэх үүднээс амбулаторийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн, үзлэгийн өрөөг нэмэгдүүллээ.

Үзлэгийн өрөөний тоо нэмэгдсэнээр “Ковид-19” цар тахлын үед төвлөрлийг багасгаж хүлээгдлийг бууруулахаас гадна эмч эмнэлгийн ажилчдад ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлээд байна.

Мөн цахим системийг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилтын хүрээнд үйлчлүүлэгч амбулаторийн тасагт байршуулсан киоск машинаас шинжилгээнийхээ хариуг хугацаа алдалгүй, шуурхай, хялбар аргаар авах боломжтой болсон.

Дашрамд дурдахад амбулаторийн тасгаар 2021 оны эхний 6 сарын байдлаар 18,062 иргэн үйлчлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628300
0 эможи

keyboard_arrow_up