Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн ХӨСҮТ-ийн “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР” өдөрт 480м.куб хүчилтөрөгчийн үйлдвэрлэж байна Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн ХӨСҮТ-ийн “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР” өдөрт 480м.куб хүчилтөрөгчийн үйлдвэрлэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн ХӨСҮТ-ийн “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР” өдөрт 480м.куб хүчилтөрөгчийн үйлдвэрлэж байна

2021 оны 6 сарын 30

Arslan.mn

Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яам “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлийн үеийн харилцаа холбоог сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, урвалж, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад уг төслийн үйл ажиллагаа чиглэгдэж байгаа юм.

Arslan.mn

Уг төслийн хүрээнд Дэлхийн банкны 1.026 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ХӨСҮТ-ийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Уг үйлдвэр нь эмнэлгийн газар доогуурх хүчилтөрөгчийн шугамыг хангахаас гадна баллонтой хүчилтөрөгч үйлдвэрлэх боломжтой.

Уг үйлдвэр нь Герман улсын ADEKOM брэндийн  тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүчилтөрөгчийн бүрэн автомат үйлдвэр бөгөөд цагт 40м.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүнээс гадна хүний оролцоогүйгээр хүчилтөрөгчийн хэрэгцээнд тохируулан ухаалгаар ажилладаг аж. Мөн төслийн хүрээнд хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилагдасан бөгөөд тус компрессор нь  хоногт 160 баллон цэнэглэх хүчин чадалтай.

Arslan.mn

Тус үйлдвэр  ажиллаж эхлэснээс хойш ХӨСҮТ өндөр даралттай баллоныг гаднаас зөөвөрлөх шаардлагагүй болж, газар доогуурх хүчилтөрөгчийн сүлжээгээр дамжуулан ХӨСҮТ-ийн тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы хүчилтөрөгчийн шугамаар нам даралтын аюулгүй, өндөр цэвэршилттэй хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэн өдөр бүрийн хэрэгцээг бүрэн хангаж байна.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр нь өдөрт дунджаар 480м.куб хүчилтөрөгчийг нийлүүлж байгаа бөгөөд ийм хэмжээний хүчилтөрөгчийг зах зээлийн ханшаар 1.1-1.2 сая төгрөгөөр худалдан авдаг байсан. Төсөл хэрэгжсэнээр ХӨСҮТ-д сард 30 гаран сая төгрөгийн хэмнэлт бий болох боломж бүрдсэн байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628408
0 эможи

keyboard_arrow_up