Б.Цэцэг Яармагийн 300 ортой эмнэлэгт нэн шаардлагатай ЦЭР ХОВХЛОХ таван аппарат бэлэглэжээ Б.Цэцэг Яармагийн 300 ортой эмнэлэгт нэн шаардлагатай ЦЭР ХОВХЛОХ таван аппарат бэлэглэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Цэцэг Яармагийн 300 ортой эмнэлэгт нэн шаардлагатай ЦЭР ХОВХЛОХ таван аппарат бэлэглэжээ

2021 оны 6 сарын 30

Жүжигчин Б.Цэцэг коронавирусийн халдвараар өвдөж, Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эдгэрч, эмнэлгээс гарсан юм.

Тэгвэл жүжигчин бүсгүй өнөөдөр тус эмнэлэгт нэн шаардлага цэр ховхлох таван ширхэг аппаратыг бэлэглэсэн байна. Энэ талаар тэрбээр өөрийн нийгмийн сүлжээндээ "Өдөр бүр хэдэн мянгаараа нэмэгдэж байгаа ковидын хүнд үеийг өвдөг сөхрөлгүй өнөөдрийг хүртэл тэсээд ирсэн эмнэлэгийн салбартаа баярлалаа. Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв эмнэлэгт өнөөдөр 970 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 480 гаруй нь жирэмсэн ээжүүд юм. Вакциндаа хамрагдаж чадаагүй хөл хүнд ээжүүдийг эрүүл саруул болгож энхрий үртэй нь уулзуулах гэж хичээж буй тэдний үйлс хэдий хүнд бэрх ч гэлээ авдаг цалингаа гололгүй зүтгэсээр байгааг харахад л зүрх шимширдэг.

Үнэтэй рестораны аяга хоолны үнэ хүрэхгүй цалинг тэд өдөр шөнөгүй ажилласаныхаа хүчинд авдаг…. Уур хүрч өмнөөс нь үзэлцэм оргиод болохгүй юм. Эмнэлэгтээ хэвтээд бусдын адил эмчлүүлээд гарахад надад яаж энэ эмнэлэгт, эмч нарт туслах вэ л гэж бодогдсон шүү… үнэндээ тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу амьсгалын дутагдалд орсон жирэмсэн ээжид илэрх тэр зовиур хичнээн хүнд гэж санана…. Аймшигтай шүү. Гайхалтай эмч нарынхаа гавьяа буянгаар би эдгэрч гарсандаа талархаад баршгүй нь. Амалсан ёсоор эмнэлэгтээ нэн шаардлагатай цэр соруулах 5 ширхэг аппаратыг авч өглөө. Энэ аппарат нь амьсгалын аппаратанд ухаангүй байгаа хүмүүсийн цэрийг соруулдаг зүйл юм. Чадлаараа байгаагаа илүүчилж нэг ч болов ээжийг эрүүл болоосой гэж хүсэж байна. Ковид гэдэг зүйл жирэмсэн ээжүүдийн ургын усыг ширгээдэг маш аюултай вирус юм… ийм байдлаас болж олон ээж хугацаанаасаа өмнө төрж байгаа юм… эмнэлэг ачаалал ихтэй тул тэдэнд таны чинь сэтгэлийн хандив тун хэрэгтэй… яаралтай хэрэгцээтэй аппаратуудын тусламжийг та бүхэн минь заавал хүргээрэй гэж хүсье. Сайн үйлч бүхэн дэлгэрэг. Монголд өвдөж эдрэгсэн нийт 10,000 хүний амийг аварсан ачтай та бүхэндээ талархаж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
13
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
4
angry an post
628413
32 эможи

DR WANG
2021-08-21 05:25
(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.
Зочин
2021-06-30 17:23
Mundag helsendee hurdeg daichin unench busgui bna. Bayarlalaa
Иргэн
2021-06-30 17:14
Нийгэм даяар стресстүүлж засаг огцруулсан нүглээ нимгэлэхэд чинь тус болох байх Биеэ үнэлэгч хүүхэн
keyboard_arrow_up