“Энхийн шүүдэр” эмийн үйлдвэрийн “Рингер” 250 мл тарилгын шингэнийг зах зээлээс татаж байна
2021 оны 7 сарын 06
“Энхийн шүүдэр” эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Рингер 250мл №1 тарилгын шингэний 20212101, 20212102, 20212103 цувралын дугаартай бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татаж байна.
Тодруулбал, уг тарилгын шингэнийг эмнэлгийн нөхцөлд хэрэглэх явцад гаж нөлөө илэрчээ.
Иймд холбогдох байгууллагуудтай хамтран дээрх цувралын бүх бүтээгдэхүүнийг буцаан татах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
628589
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: