УНТЭ Улсын эмнэлгүүдээс анх удаа “ХОДООД БОЛОН УУШГИНЫ ДУРАНГИЙН ЭХО” оношилгооны шинэ тоног төхөөрөмжтэй боллоо УНТЭ Улсын эмнэлгүүдээс анх удаа “ХОДООД БОЛОН УУШГИНЫ ДУРАНГИЙН ЭХО” оношилгооны шинэ тоног төхөөрөмжтэй боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ Улсын эмнэлгүүдээс анх удаа “ХОДООД БОЛОН УУШГИНЫ ДУРАНГИЙН ЭХО” оношилгооны шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

2021 оны 7 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр Улсын эмнэлгүүдээс анхлан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн хөгжил-5” төслийн хүрээнд “ХОДООД БОЛОН УУШГИНЫ ДУРАНГИЙН ЭХО” оношилгооны шинэ тоног төхөөрөмж болох дэлхийд тэргүүлэгч Olympus үйлдвэрийн EXERА-3 CLV-190 загварын дурангийн хэт авиан аппаратыг хүлээн авлаа.

Уг аппарат нь нэг тэрбум 369 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд хоол боловсруулах эрхтэн болон амьсгалын замын эрхтэний оношилгоо, эмчилгээг өндөр түвшинд хийх хүчин чадалтай юм.

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал:

Манай эмнэлэг улсын хэмжээнд хоол боловсруулах эрхтэний болон амьсгалын замын эрхтэний лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Өнөөдөр ЭМЯ-ны бодлогоор АХБ-ны “Эрүүл мэндийн хөгжил-5” төслийн хүрээнд дурангийн хэт авиан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг эмнэлэгтээ нэвтрүүллээ. Ингэснээр манай эмнэлгийн эмчилгээнд олон шинэ технологи нэвтрэх боломжтой болж байна. Уг аппаратын тусламжтайгаар амьсгалын замын эмгэг болон хоол боловсруулах замын өмнө нь оношлогдох боломжгүй байсан олон эмгэгүүдийг оношлохоос гадна давхар эмчилгээ хийх боломжтой болж байна. Мөн Монгол Улсад анх удаа уушгины амьсгалын замын эмгэгийн дурангийн хэт авиан шинжилгээг хийх боломжтой болж байна.

Arslan.mn

УНТЭ-ийн Гастроинтерлогийн төвийн дарга О.Баярмаа:

УНТЭ-ийн Гастроинтерлогийн хамт олны салшгүй хэсэг нь дурангийн хэсэг байдаг. Бид энэ хэсэгтээ оношилгоо эмчилгээний олон шинэ технологиудыг нэвтруулж байгаагийн нэг нь ходоодны дурангийн тусламжтайгаар өндөр давтамжтай хэт авиан оношилгоо, шинжилгээ мөн эмчилгээг хийх шинэ технологийг нэвтрүүллээ. Энэхүү технологи нь өмнө нь хувийн хэвшлийн цөөн хэдэн эмнэлэгт байсан бол УНТЭ-ийн Улсын эмнэлгүүдээс анх удаа нэвтрүүллээ. Энэ технологийн тусламжтайгаар бид өмнө нь оношлогдох боломжгүй байсан олон эмгэгүүдийг оношлох, эмчлэх боломжтой болж байна. Хоол боловсруулах зам нь дөрвөн давхаргаас бүрдсэн ханын бүтэцтэй байдаг. Энэ бүтцийн аль хэсэгт нь ямар хэмжээтэй голомтот өөрчлөлт байна вэ, тэр өөрчлөлтөөс эдийн шинжилгээ авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл нойр булчирхай, цөсний зам, уйланхай, бүдүүн гэдэс, улаан хоолой, ходоодны хананд байгаа өөрчлөлтүүдийг MRI болон СТ-ээс илүү өндөр нарийвчлалтайгаар оношилж, эмчлэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна хавдрын ойр орчимд үсэрхийлэл үүссэн байвал тэр хэсгээс эдийн шинжилгээг давхар авах боломжтой.

Arslan.mn

Уушги харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг:

Гуурсан хоолойн уян дуранг Монгол улсад анх удаа нэвтрүүлж байгаад манай уушгины тасгийн хамт олон маш их баяртай байна. Уг дурангийн тусламжтайгаар хавдрын оношилгоо, эмчилгээ, хавдрын үе шат, үрэвсэл, сүрьеэ болон онош нь тогтоогдохгүй байгаа өвчнүүдийг оношлохоос гадна эмчилгээндээ ашиглах боломжтой болж байна. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох EXERO-3 аппаратыг оруулж ирсэн Mед-Импекс компаний хамт олонд талархал илэрхийлье. Бидний хувьд шинэ технологи дээр ажиллах эмч мэргэжилнүүдээ бэлтгэсэн.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629001
29 эможи

Зочин
2021-07-23 14:18
dkfgy
Зочин
2021-07-23 14:18
1-r emnelgiin tur orlon guitsetgegch geed bga nohor emeer biznes hiideg gesn
Занга
2021-07-22 23:27
Яриа өгсөн нөхдүүд хүмүүс яаж хэрхэн дурандуулах талаар юу ч хэлсэнгүй авилгалын аппарат бололтой.
keyboard_arrow_up