ЗӨВЛӨГӨӨ: Шумууланд хазуулсан үед ямар арга хэмжээ авах вэ?
2021 оны 7 сарын 23
Хээр хөдөө салхинд гарч амарч тухлах гэхээр амгалан тайван байдал алдагдуулж, тэгтлээ өвдөхгүй ч загтнах гэдэг тааламжгүй зовиурыг үүсгэгч шавьж бол шумуул юм. Ингээд шумууланд нэгэнт хазуулсан тохиолдолд загатнах гэдэг тааламжгүй мэдрэмжээс хурдан салж, сэтгэл амрахад туслах энгийн боловч үр дүнтэй аргуудаас хүргэж байна.
- Хэрвээ шумуул хазсан газар хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.
- Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуул хазсан газраа шавш.
- Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.
- Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
629034
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: