Улаанбаатарт 504, орон нутагт 745 хүн коронавирусийн халдвараар өвчилж, найман иргэн нас барлаа Улаанбаатарт 504, орон нутагт 745 хүн коронавирусийн халдвараар өвчилж, найман иргэн нас барлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 504, орон нутагт 745 хүн коронавирусийн халдвараар өвчилж, найман иргэн нас барлаа

2021 оны 7 сарын 26

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,249 тохиолдол шинээр батлагджээ.

Ингэснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 157,974 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 504 нь нийслэл хотод,
  • 745 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 2,014 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Одоогоор коронавируст өвчний хүндрэлээр эндсэн хүний тоо 782 болоод байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,657 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,706 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
629135
2 эможи

keyboard_arrow_up