Боом өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
2014 оны 7 сарын 25
2014 оны эхний хагас жилд Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь Алтай аймгийн Хөх морьт, нийслэлийн Хан Уул дүүргийн 13-р хороо, Булган аймгийн Хишиг-Өндөр зэрэг найман аймгийн найман суманд 60 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оныхоос гурав дахин их, цаашид боом өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Жил бүр эрсдэлтэй бүс нутгуудын 4.3 сая малыг вакцинжуулалтанд хамруулдаг. Энэ оны долоодугаар сарын байдлаар Завхан, Говь Алтай, Улаанбаатар, Булган аймгуудад дөрвөн голомт бүртгэгдэж, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу шаардлагатай арга хэмжээг орон нутгийн холбогдох байгууллагууд авч хэрэгжүүлж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6294
0 эможи