ЭМЯ: 1,178 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван иргэн нас баржээ
2021 оны 8 сарын 05
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,178 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 41-80 гаруй насны гурван хүн нас баржээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 169,851 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 361 нь нийслэл хотод,
- 817 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 2,047 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 836 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,611 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,174 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6,037
- Хүндэвтэр- 2,536
- Хүнд – 848
- Маш хүнд - 190 хүн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
629490
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: