Орон нутагт 909 хүн коронавирусийн халдвараар өвчилж, гурван иргэн нас баржээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнээс 1,433 хүний сорьцод халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 176,998 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 524 нь нийслэл хотод,
- 909 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 2,262 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 863 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,599 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,885 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,070
- Хүндэвтэр- 2,558
- Хүнд – 799
- Маш хүнд - 172 хүн байна.