М.Оюунчимэг: УНТЭ нь зөв менежменттэй ажиллаж, эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна М.Оюунчимэг: УНТЭ нь зөв менежменттэй ажиллаж, эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

М.Оюунчимэг: УНТЭ нь зөв менежменттэй ажиллаж, эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байна

2021 оны 8 сарын 20

Arslan.mnУИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт ажиллаж, эмнэлгийн үндсэн тусламж үйл үйлчилгээ болон цар тахлын үед хэрхэн зөв зохион байгуулалт хийж ажиллаж байгаатай танилцлаа. 

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчидын илүү цаг болон үр дүнгийн урамлууллыг тогтмол олгохоос гадна нийт ажилчидынхаа үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн

Эрүүл мэндийн яамнаас 2020 онд эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэн хагас бие даасан байдлаар ажиллах боломжийг нээж өгсөн. Тэгвэл тус эмнэлэг нь хагас бие даасан байдалд шилжсэн гурван эмнэлгийн нэг болсон бөгөөд уг менежментээр ажиллаад гарсан эерэг дүн болон эмнэлэгт хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны менежментийн талаар УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал энэ үеэр  танилцуулсан юм.

Тэрээр "Манай эмнэлэг нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын А/53 дугаар тушаалаар Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, хагас бие даасан байдалд шилжин ажиллаж байна. Тус зөвлөл нь эмнэлгийн ажилчидын төлөөлөл, ЭМЯ, Сангийн сам, ЭМДЕГ, олон нийтийн төлөөллөөс бүрдэж байгаа. Эмнэлэг одоогийн байдлаар нийт 824 хүний бүрэлдэхүүнтэй, 495 ортой, эмчилгээний 18 тасаг, 47 кабинеттайгаар лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж ажиллаж байна. Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас болж, эмнэлгийн гүйцэтгэл өмнөх оныхоос буурсан ч үйл ажиллагаагаа сайжруулж, шахаж ажилласны үр дүнд эхний хагас жилийн байдлаар 19 тэрбум 39 сая төгрөгийн орлого бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1,3 орчим тэрбум төгрөгийн давуу санхүүжилтийг бүрдүүлж ажиллалаа. Төсөв ашигтай гарсан тул бид улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчидынхаа илүү цаг болон үр дүнгийн урамлууллыг тогтмол олгохоос гадна энэ сарын 1-ний өдрөөс эхлэн нийт ажилчидынхаа үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн. Бид эмнэлгийн төсвийг нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах үүднээс хоёр талт амбулаторын эмийн сангийн үйл ажиллагааг өргөтгөх, төлбөртэй VIP тасгийг ажиллуулахаас гадна Эрүүл мэндийг дэмжих төв буюу урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийг ажиллуулж байна." хэмээлээ.

Arslan.mn

Үүнээс гадна энэ үеэр тулгамдаж буй асуудал болох Эд, эс шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүлэх, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг эргэж харах, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг эмнэлгүүдэд хуваарилах, 2019 оны Сангийн сайд болон ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалын зарим нэгэн заалтыг өөрчлөх гэх мэт эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай асуудлуудыг  энэ үеэр танилцуулсан юм. 

УНТЭ нь улсын төсөв буюу Эрүүл мэндийн даатгалаас, үндсэн үйл ажиллагааны орлого буюу төлбөрт тусламж үйлчилгээгээр, туслах үйл ажиллагааны орлогоос үндсэн санхүүжилтээ босгоод ажиллаж байна.

Arslan.mn

УНТЭ нь хамгийн шилдэг нэг үйлчилгээгээ маш сайн хөгжүүлэх, үүгээр зогсохгүй бусад тусламж үйлчилгээг хажуудаа дэмжээд, хөгжүүлээд явах бүрэн боломжтой

УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

Коронавирусийн цар тахлын үед зогсолтгүй ажиллаж байгаа хүмүүс бол эмч, эмнэлгийн ажилчид. Тэгэхээр эдгээр хүмүүсийн нийгмийн асуудал, цалин, урамшууллын хэмжээг эмнэлгийн удирдлагууд анхаарч ажиллах нь чухал байна. УНТЭ-ийн хувьд улаан бүсэд ажиллаж байгаа ажилчид болон нийт 800 гаруй ажилчидынхаа илүү цагийг тогтмол өгснөөс гадна үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлж жишиг болж ажиллаж байгаад баяртай байна. УНТЭ-ийн хувьд зөв менежменттэй ажиллаж байгаа тул эмч, ажилчидынхаа цалин, урамшууллыг нэмэгдүүлэх боломж байна гэж харж байна. Зарим нэгэн тушаалыг бид эргэж харах, өөрчлөхөд асуудалгүй гэж харж байна. УНТЭ нь ард иргэддээ хүрч үйлчлэх тал дээр маш сайн анхаарч ажиллаж байгаа нь үйл ажиллагаанаас нь харагдаж байна. БНСУ-ын нөлөө бүхий том эмнэлэгтэй их сургуультай хамтран ажиллаж, УНТЭ-ийн бичгээр тус эмнэлэгт эмчлүүлэхээр очсон тохиолдолд 20-70 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжтойг хүртэл харлаа. Бид иргэдэд энэ төрлийн үйлчилгээ, мэдээллийг иргэддээ хүргэх тал дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн танай эмнэлгийн хувьд хамгийн шилдэг гэх нэг үйлчилгээгээ маш сайн хөгжүүлэх, үүгээр зогсохгүй бусад тусламж үйлчилгээг хажуудаа дэмжээд, хөгжүүлээд явахад цаашид эмч, ажилчидынхаа цалинг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт асуудал байхгүй гэж харж байна.” хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630027
1 эможи

keyboard_arrow_up