ВИДЕО: Батбилэг хүүгийн анх удаа чимээ чагнаж байгаа сэтгэл хөдөлгөм мөч
2021 оны 8 сарын 21
"Эрдэм" хүүхэд хамгаалах төв асрамжийн газарт өсөн, торниж буй Батбилэг хүү төрөлхийн сонсголгүй төрсөн ч сайхан сэтгэлт “өргөсөн” ээж, алтан гарт эмч нарынхаа ачаар хорвоо дэлхийн олон гайхалтай ая, эгшгийг сонсож чаддаг болжээ.
2021 оны гуравдугаар сараас Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр хүүхдийн төрөлхийн гажиг засах бүх төрлийн мэс заслийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах болсон.
Тодруулбал,
- Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг,
- Уруул, тагнайн сэтэрхий,
- Нүд болон хүзүүний бусад төрөлх гажиг,
- Сонсголын төрөлхийн гажигийн мэс заслын бүх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж бяцхан үрсийн гэр бүл, хайртай дотны хүмүүсийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдсэн юм гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
17
2
630035
23 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: