Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал болж байна

2021 оны 9 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Баян эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж улаан бүсэд ажиллав. Ковид-19 өвчний тархалт өндөр байгаа энэ үед зэрэгцэн хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн ханиад томуу нэмэгдэж  байгаа.  Баянзүрх эмнэлгийн амбулаторийн үзлэгээр өдөрт 100-200 хүүхэд үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасагт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 450 ортой, үүнээс ковидийн 200 ор дэлгэж эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Үлдсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа юм. Ковид-19 өвчний 200 орон дээрээ байнга дүүргэлттэй ажиллаж байгаа гэнэ. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тус эмнэлг танилцаж, санал хүсэлтийг сонсож эмнэлгийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тус эмнэлгийн хувьд хүний нөөц дутагдалтай байгааг Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Батцэ ажилчид өвдөж, орлон ажиллах боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь хамгийн том тул буй талаараа эмнэлгийн удирдлага танилцууллаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631260
0 эможи

keyboard_arrow_up