НЭМГ: Нийслэлийн хэмжээнд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ НЭМГ: Нийслэлийн хэмжээнд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НЭМГ: Нийслэлийн хэмжээнд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчээ

2021 оны 9 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Ковид-19” цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсэний дээр иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх сонирхолтой, халдвар авсан иргэн болгоныг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгаа зэргийг онцолж байлаа. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь, нийслэлийн хэмжээнд 19 хувь нь хөнгөн, хөнгөвтөр өвчтөнүүд байгаа аж.

Нэг хороонд коронавирусийн 300-аас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж буй аж. Ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байна.

Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна.

Үүнээс үүдэн 600 орчим орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
1
631283
4 эможи

Зочин
2021-09-28 17:16
Өдөрт 2000 хүрэхгүй халдвар гарч 6,7к аараа эмнэлгийн тусламж авахгүй гэрээрээ эмчлээд эдгээд байхад ЭМ ийн салбарынхан ямар гавьяа байгуулсан гэж ажлаасаа няцаж байгаам.
туяа
2021-09-27 23:50
энэ бол урвалт тангарага өргөсөн эмч хүны жинхэнэ чанар одоо л илэрч бна дайны талбарт жинхэнэ хэн бэ гэдгээ харуулж бна
зочин
2021-09-27 15:53
ийм л эмгэнэлтэй байгаа ш дээ, тангараг өргөчихөөд цар тахал болохоор гэртээ суух гээд биеийн амрыг бодоод ажлаас гарч байдаг. хөөрхий дөө яах гэж ч 6 жил сурсан юм бол доо.
keyboard_arrow_up