САНУУЛГА: COVID-19-өөр хөнгөн өвчлөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакцины III тунг хийлгэж болно САНУУЛГА: COVID-19-өөр хөнгөн өвчлөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакцины III тунг хийлгэж болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

САНУУЛГА: COVID-19-өөр хөнгөн өвчлөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакцины III тунг хийлгэж болно

2021 оны 9 сарын 28

Arslan.mn

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт үргэлжилсээр буй бөгөөд бүрэн тундаа хамрагдаад гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол гурав дахь тунг хийлгэх боломжтой болж байгаа. Энэ талаар  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн нийт хүн амын  74 хувь нь коронавирусээс сэргийлэх нэгдүгээр тунд, 73 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан бол вакцины гурав дахь тун буюу сэргээх тунд хүн амын 11 хувь нь хамрагдаад байна. Сэргээх тунгийн вакцинжуулалтыг наймдугаар сард АстраЗенека вакцинаар эхэлсэн бөгөөд эхэн үед эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч мэргэжилтнүүдийг хамруулж байсан бол есдүгээр сарын 11-нээс 18-аас дээш насны иргэдэд хийж эхэлсэн юм. Гурав дахь тунгийн дархлаажуулалтыг  эхлээд 20 хонож байгаа ч  иргэд эхний  хоёр вакцинд хамрагдсан шиг идэвхтэй биш байна. Гэвч сэргээх тун буюу гурав дахь тун хийлгэх нь коронавирусээс сэргийлэхэд нэн тустай гэдгийг онцолмоор байна.

КОВИД-19-өөр хөнгөн өвчлөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакцины гурав дахь тунг хийлгэж болно. Харин хүнд өвдсөн бол эмчийн заалтыг харгалзан нэг сарын дараа хийлгэх боломжтой.

Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр явагдаж буй учир иргэд гурав дахь тунд хамрагдах эсэх болон ямар вакцин хийлгэхээ өөрсдөө сонгоно." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631311
0 эможи

keyboard_arrow_up