Ц.Билэгтсайхан: Халдварын давлагаа ОРГИЛ ҮЕДЭЭ ирээд байна Ц.Билэгтсайхан: Халдварын давлагаа ОРГИЛ ҮЕДЭЭ ирээд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Билэгтсайхан: Халдварын давлагаа ОРГИЛ ҮЕДЭЭ ирээд байна

2021 оны 10 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Дархлаа сэргээх нэмэлт тунгийн вакцинжуулах ажиллагаа үргэлжилж байна. Эрсдэл бүхий бүлэг буюу өндөр настай, суурь өвчтэй иргэд болон стратегийн онцгой ач холбогдолтой аж ахуйн нэгжийн алба хаагчдыг вакцинд даруй хамруулахаар ажиллаж байна.

Дархлаажуулалтын I, II  тун болон дархлаа сэргээх нэмэлт тунтай холбоотой судалгаа хийгдэж байна. Монгол Улс сайн дурын үндсэн дээр дөрвөн төрлийн вакцин хийж байгаа. Эдгээр вакцины хос тунгаа авснаас хойш 14 дэх хоног дээр эсрэг биеийн титр хамгийн өндөр тодорхойлогдож байна. Гэхдээ тодорхой хугацаа өнгөрөх тусам эсрэг биеийн титр багасдаг юм байна. Тиймээс дархлаа сэргээх гуравдахь тунг хийж байна.

Одоогоор 310 мянган хүн III тундаа хамрагдаад байна. Тэдний 99 хувь нь халдвараас бүрэн хамгаалагдаж байна.

2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоног болон аравдугаар сарын эхний 7 хоногт оргил үедээ ирсэн. Одоо тархалтын тоо буурах ерөнхий төлөвтэй байна" гэлээ. 

Б.Ууганбаяр  “Өвчлөл буурахгүй байгаа нь гуравдугаар тунд хамрагдахгүй байгаатай холбоотой. Нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь дельта хувилбараар өвчилж байна. Иймээс иргэдийг нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна. Энэ нь та биднийг  эрсдэл, хүндрэлээс хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг”гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.10.08/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
631603
1 эможи

х
2021-10-08 12:10
туршалын амтан болгож хувиргалааа хужаагуууд дэлхиигээс уучлалтгуйх ёстой хүн хогууд сургууль цэцэрлэгэээ хаагааачээ тэгэээд лалрууудааа
Зочин
2021-10-08 12:06
10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна лээ.Хурдхан шиг энэ жилдээ карентилаасай гэж хүсчийн.Эцэг эхийн төлөөлллөөс бичлээ
keyboard_arrow_up