УНТЭ:  Антибиотик хэтрүүлэн хэрэглэхэд нянгийн тэсвэржилт үүсч эмчилгээ ҮР ДҮНГҮЙ болно УНТЭ: Антибиотик хэтрүүлэн хэрэглэхэд нянгийн тэсвэржилт үүсч эмчилгээ ҮР ДҮНГҮЙ болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ: Антибиотик хэтрүүлэн хэрэглэхэд нянгийн тэсвэржилт үүсч эмчилгээ ҮР ДҮНГҮЙ болно

2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Сүүлийн хоёр жилийн хугацаанд шинэ төрлийн коронавируст халдварын улмаас дэлхий дахинд нянгийн эсрэг эмийн хэрэглээ эрс нэмэгдсэн. Эмчийн жоргүйгээр, дур мэдэн энэ төрлийн эмийг ихээр хэрэглэх нь эмчилгээг үр дүнгүй болгож, олон эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн халдварыг бий болгох эрсдэлтэй юм.

Иймд антибиотик Улсын нэгдүгээр төв эмнэлгээс "Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх дэлхийн 7 хоног" хүрээнд иргэдийн эмийн зохистой хэрэглээний ойлголтыг дээшлүүлэх зорилгоор "Антибиотик эмийг Зар-аар биш Жор-оор хэрэглэе!" аяныг зохион байгуулж байна. 

Энэ талаар  УНТЭ-ийн Эм зүйн албаны дарга С.Уянга:  УНТЭ-ийн эмзүйн алба нь хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн хэсэг гэсэн хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Амбулаторийн эмийн сан нь үйл ажиллагаагаа явуулж нэг жил болж байна.  Хэвтэн эмчлүүлээд гарч байгаа үйлчлүүлэгчид цаашдаа гэрээр үргэлжлүүлэн эм уух бол амбулаторийн эмийн сангаасаа эмээ аваад гарах боломжтой. Мөн амбулаторийн кабинетаас жор бичүүлж эмээ авах боломжтой. Дэлхийн антибиотикийн 7 хоног аяныг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд бид олон олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба үүний нэг нь  "Антибиотик эмийг Зар-аар биш Жор-оор хэрэглэе!" аяныг уриатай аян байгаа юм.

Эм зүйн албаны эм хариуцсан ахлах Л.Хэрлэнчимэг: "Антибиотик эмийг Зар-аар биш Жор-оор хэрэглэе!" аяныг хүрээнд антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Эмзүйч зөвлөж байна” цуврал зөвлөөгөөний  хүргэн ажиллаж байна. АНТИБИОТИК эмийг зөвхөн эмчийн заавраар эм зүйчийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ. Иргэдийн хамгийн өргөн хэрэглээний амоксолин эмний жишээн дээр гэхэд эмний тунг хэтрүүлэх, дасал болгох, буруу хэрэглэх гэх зэрэг олон гаж нөлөө илэрсний дараа эмнэлэгт ханддаг. Эмийн хайрцаг болон зааврыг иргэд тоохгүй хайрцагтай нь хаячихдаг. Гэтэл эмээ ууж дуусах хүртэл эмийн хайрцаг болон доторх зааврыг хамт хадгалах хэрэгтэй. Ямар нэг гаж нөлөө илэрлээ гэхэд эмийн тухайн эмийг худалдан авсан эмийн сандаа эмийн хайрцаг, заавартайгаа очиж мэдээлэх шаардлагатай.

АНТИБИОТИК ЭМИЙГ ЗАРААР БИШ ЖОРООР ХЭРЭГЛЭЦГЭЭЕ !

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631794
0 эможи

Зочин
2021-11-09 17:21
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up