ЭМЯ: 2076 хүн халдвар авсан нь батлагдаж, 16 хүн нас баржээ
2021 оны 10 сарын 15
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,076 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 334,865 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд
- 1,113 нь Улаанбаатар хотод,
- 963 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 6,085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 16 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,440 хүн эндээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631883
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: