УГТЭ: “Амилуулах суурь тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний оролцоо“ VII тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2021 оны 10 сарын 21
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2021 оны 10 сарын 19 - ны өдөр сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх, амилуулах тусламж үйлчилгээг стандарт, удирдамжийн дагуу чанартай түргэн шуурхай үзүүлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад багийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Амилуулах суурь тусламж үйлчилгээ үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдэвт 7 дахь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээнд зургаан багийн 180 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцож, шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээний:
- Тэргүүн байранд “RISE UP’’ баг- (ЧХХМЗТ, ЭЭНТ, НМЗТ, МУЭТ),
- Дэд байранд “ONE MINUTE ONE IIFE” баг- (ЗСМЗТ, ЗШТ, БДДШТ),
- Гутгаар байранд “Амьдрал бэлэглье“ баг- (ЯТТ, ЕМЗТ, ХБЭСТ, ЕЭТ) тус тус шалгарлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632003
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: