ХӨСҮТ: Энгийн тасгийг хүчилтөрөгчийн хэрэгцээтэй хүнд үйлчлүүлэгчид үйлчлэх боломжтой болголоо
2021 оны 10 сарын 28
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Ковид-19-ын халдвартай 392 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хүндэвтэр- 208,
- Хүнд – 168
- Нэн хүнд – 16 хүн байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт шинээр 226 өвчтөн хэвтэн эмчлүүлж эхэлсэн бол 267 хүн эдгэрч гарчээ.
Түүнчлэн тус төвийн “Агаар дуслын халдварын 1”-р тасаг нь 50 ортойгоор хөнгөн болон хүндэвтэр үйлчлүүлэгч нарт эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг энгийн тасаг байсныг ДЭМБ-ын санхүүжилтээр аравдугаар сарын 06-наас аравдугаар сарын 16-ны хооронд ор бүрт өндөр урсгалын хүчилтөрөгчийн төгсгөл болон хоёр ширхэг залгуур, ханын гэрлээр тоноглож хүчилтөрөгчийн хэрэгцээтэй хүнд үйлчлүүлэгчид үйлчлэх боломжтой болгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
632216
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: