Н.Лхамцоо: Хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин нь ТАРХИНД ЦУС ХАРВАЛТ үүсгэх гол шалтгаануудын нэг Н.Лхамцоо: Хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин нь ТАРХИНД ЦУС ХАРВАЛТ үүсгэх гол шалтгаануудын нэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Лхамцоо: Хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин нь ТАРХИНД ЦУС ХАРВАЛТ үүсгэх гол шалтгаануудын нэг

2021 оны 10 сарын 29

Arslan.mn

Тархины харвалтын 90 хувь нь 10 эрсдэлт хүчин зүйлээс хамаарсан байдаг. Хүн амын дунд тархины харвалтанд хүргэдэг эдгээр хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөн хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж байна.

Тиймээс Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-т угтан тархины харвалтын эрсдэл хүчин зүйлсийг ард иргэдэд анхааруулах, таниулах зорилгоор мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна.

Залуучуудын архи, тамхины буруу хэрэглээнээс шалтгаалсан тархины харвалт ихээр оношлогдож байна

Энэ талаар УГТЭ-ийн Мэдрэл, мэдрлийн мэс заслын төвийн дарга Н.Лхамцоо: “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг УГТЭ-ээс ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил уг өдрийг  "харвалтыг нэн эрт үед нь таньж сураад,  эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах нь маш чухал" гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Тархины харвалт гэдэг нь тархины судасны эмгэг юм. Тухайлбал,  цусны  даралт ихсэх өвчин нь зүрх судасны өвчин юм.  Тархины судас нь тархины судас бөглөрсөнтэй холбоотойгоор харвалт үүсдэг байгаа. Харвалтыг эрт үед нь илрүүлэх нь чухал байдаг. Тархи нь өөрөө хүчилтөрөгчид мэдрэг байдаг учраас тархи руу очих цусан хангамж ямар нэгэн байдлаар алдагдаж, тэжээлийн дутагдалд орсноор тархины эсүүд  маш амархан үхжиж, эргэн сэргээх нь асуудалтай байдаг.  

Даралт ихсэх шалтгаанууд:

  • хөдөлгөөний хомосдол,
  • илүүдэл жин,
  • өөх тосны хэтрүүлэн хэрэглээ,
  • зүрхний суурь эмгэгүүд, хэм алдагдалтай холбоотой бий болж байна.

Сүүлийн үед залуучуудын архи, тамхины буруу хэрэглээ, түүнчлэн чихрийн шижин маш их ихээр нөлөөлж байгаа учир тархины харвалт ихээр оношлогдож байна.

Монгол улс энэ өвчнөөрөө Дэлхийд нилээн дээгүүрт ордог. Бусад улс орнуудтай  харьцуулахад 100 мянга хүн гэж авч үзэхэд үүнээс 249 орчимд нь тохиолдож байна.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасаг байгуулагдаж 8 жил болж байна. Манай тасаг жилд  ойролцоогоор 1300-1400 өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар Монголд улсад ганц тусламж үйлчилгээ үзүүлдэг тасаг байгаа юм. Тиймээс цаашид Эрүүл мэндийн яам, манай эмнэлгээс хоёр, болон гурав дах шатлалын эмнэлгүүдэд харвалтын нэгжүүдийг байгуулах тал дээр онцгойлон анхааран ажиллаж байна.

Өвчтөнд доорх 6 шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ТҮРГЭН ТУСЛАМЖ дуудах ёстой.
          1. Нүүр ам, гар, хөлөнд саажилт үүсэх
          2. Биеийн нэг тал, гар хөл саажиж мэдээгүй болох
          3. Хараа муудах, ямар нэгэн зүйл хоёрлож харагдах (жишээ нь машин, хүн, хоёрлож харагдах) 
          4. Толгой эргэх, дайвалзаж тэнцвэр алдагдах
          5. Ямар нэг тодорхой шалтгаангүйгээр толгой гэнэт хүчтэй өвдөх
          6. Хэлж ярихад бэрхшээл саадтай болох, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох

Харвалтаас урьдчилан сэргийлж болох уу?

Харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг юм. Харвалтад хүргэж болох хүчин зүйлст сайн анхаарах хэрэгтэй.

  •  Идэвхгүй амьдралын хэв маягаа өөрчлөх
  • ТАМХИнаас гарах ( Тамхидалтаас болж цусны бүлэгнэлт нэмэгдэнэ. Мөн артерийн даралт ч ихэсдэг.)
  • Цусны даралт ихдэлтийг эрт оношлож эмийг тасралтгүй уух, даралтаа тогтмол хэмжих
  • ТАРГАЛАЛТ-ын эсрэг турах
  • ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГТАЛ-тай бол зүрх судасны эмчийн хяналтад ор. (настай хүмүүст олон жилийн даралт ихсэх өвчний улмаас мөн титэм судасны нарийслаас болж зүрхний хэм алдагдал их байдаг)
  • ЧИХРИЙН ШИЖИН ( эмчийн хяналтан дор цусны сахарыг тогтмол хэмжих ба эмчилгээ хийлгэх )
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632291
4 эможи

keyboard_arrow_up