ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан баг орон нутагт ажиллаж байна ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан баг орон нутагт ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан баг орон нутагт ажиллаж байна

2021 оны 11 сарын 01

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 сарын 20-ны өдрийн “Короновируст халдварын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тухай” А/591 дүгээр тушаалын хүрээнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан баг гурав дахь өдрөө Увс аймагт ажиллаж байна.

Энэ үеэр коронавируст халдварын тархвар судлал, хариу арга хэмжээг сайжруулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, зохион байгуулалтын чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аймгийн 55 гэрээт эрүүл мэндийн байгууллагын төлөөллийг оролцуулан Ковид-19 халдварын тусламж үйлчилгээний санхүүжилт, нэхэмжлэлд анхаарах асуудлуудын талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалтад Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ч.Одбаяр, Аймгийн эрүүл мэндийн газрын асуудал хариуцсан нэгжийн дарга, удирдлагууд болон Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах төслийн нэгжийн зохицуулагч Уранчимэгээр ахлуулсан баг болон холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Сургалт, хэлэлцүүлэгт оролцож буй эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж үйлчилгээ болон Ковид-19 халдварын гүйцэтгэлийн санхүүжилт авахад тулгамдаж буй асуултуудад хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллав.

Түүнчлэн Увс аймгийн 75 гэрээт эрүүл мэндийн байгууллага 2021 оны 10 сарын байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангаас 21,770,040,807 төгрөгийн санхүүжилтийг авсан бөгөөд тоймловол дараах байдалтай байна. Үүнд:

  • Аймгийн нэгдсэн эмнэлэг: 9,256,238,353 төгрөг
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүд: 1,285,883,580 төгрөг
  • Сумын эрүүл мэндийн төв: 9,014,382,363 төгрөг
  • Хувийн эмнэлэг: 1,013,212,497 төгрөг
  • Эмийн сан: 1,200,324,014 төгрөгийн санхүүжилтийг тус тус авсан байна.

Үргэлжлүүлэн тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст дэмжлэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632319
0 эможи

keyboard_arrow_up