Барилгын хөгжлийн төвийн хамт олон вакцины нэмэлт тундаа хамрагдлаа
2021 оны 12 сарын 10
Улсын онцгой комиссоос вакцины нэмэлт гуравдугаар тунд хамруулах ажлыг орон даяар эрчимжүүлэх үүднээс явуулын баг ажиллуулж байгаа билээ. Өнөөдөр дархлаажуулалтын явуулын баг Барилгын хөгжлийн төв дээр ажиллалаа. Барилгын хөгжлийн төв нийт 160 гаруй ажилтан албан хаагчтай бөгөөд гуравдугаар тундаа идэвхитэй хамрагдлаа.
Монгол Улсын хэмжээнд 172 суурин, 17 явуулын, 13 түр дархлаажуулалтын цэгүүд ажиллаж, бүгд пфайзер болон синофарм вакциныг сонголтоор хийж байгаа бөгөөд иргэд өөрт ойр аль ч цэг дээр очиж вакциндаа хамрагдах боломжтой байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд I тунд хүн амын 69,5 хувь, II тунд 66,2 хувь, III тун буюу дархлаа сэргээх тунд 24 хувь хамрагджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633435
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: