НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрийн иммуноглобулиний бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ
2021 оны 12 сарын 27
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрт үйлдвэрлэсэн хүний хэвийн иммуноглобулинийг зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлийн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар хурлаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн Хүний хэвийн иммуноглобулиний бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
Энэ талаар өөрийн албан ёсны цахим хуудаснаа пост болгон оруулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
633540
1 эможи
Зочин
2021-12-27 20:48
Бурхан минь хурдан татах хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: