Иргэн, ААН-ийн энэ онд төлөх эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ Иргэн, ААН-ийн энэ онд төлөх эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн, ААН-ийн энэ онд төлөх эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ

2022 оны 1 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан 408 тоот тогтоолын дагуу энэ онд даатгуулагч-иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ дараах байдлаар тооцож төлөх юм байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИАС:

6 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалд хамрагдах хүн амын бүлэг

6.1.Хүн амыг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх байдлаас нь хамааруулан доор дурдсанаар ангилна:

6.1.1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажилтан буюу өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн

6.1.2.хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн

6.1.3.малчин

6.1.4.энэ хуулийн 4.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн

6.1.5.0-18 насны хүүхэд

6.1.6.тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн

6.1.7.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн

6.1.8.хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/

6.1.9.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч

6.1.10.хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч;

6.1.11.ял эдэлж байгаа ялтан;

6.1.12.энэ хуулийн 6.1.1-6.1.11-д зааснаас бусад иргэн.

ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ, ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

8 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх журам

8.1.Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл /цаашид “шимтгэл” гэх/-ийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар дараах байдлаар тогтооно:

8.1.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар жил бүр;

8.1.2.энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.5, 6.1.9, 6.1.12-д заасан даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувиар жил бүр;

8.1.3.энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.5, 6.1.9, 6.1.12-д зааснаас бусад даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувиар жил бүр.

8.2.Шимтгэлийг дараах байдлаар эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлнө:

8.2.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн шимтгэлийг даатгуулагч, ажил олгогч тэнцүү хувь хэмжээгээр сар бүр;

8.2.2.энэ хуулийн 6.1.2-6.1.4, 6.1.12-т заасан даатгуулагч шимтгэлийг өөрөө хагас жил, эсхүл жил бүр;

8.2.3.энэ хуулийн 6.1.5-6.1.8, 6.1.10-т заасан даатгуулагчийн шимтгэлийг улсын төсвөөс сар бүр;

8.2.4.энэ хуулийн 6.1.9-д заасан даатгуулагч шимтгэлийг өөрөө хагас жил, эсхүл жил бүр;

8.2.5.энэ хуулийн 6.1.11-д заасан даатгуулагчийн шимтгэлийг хорих байгууллага сар бүр.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд дараах этгээд хариуцан төлүүлнэ:

8.3.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийг ажил олгогч;

8.3.2.энэ хуулийн 6.1.3-т заасан даатгуулагчийг баг, хорооны Засаг дарга даатгагчтай байгуулсан гэрээний дагуу;

8.3.3.энэ хуулийн 6.1.9-д заасан даатгуулагчийг сургуулийн захиргаа;

8.3.4.энэ хуулийн 6.1.10-т заасан даатгуулагчийг цэргийн анги, нэгтгэл хариуцна хэмээн заажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
633661
5 эможи

Энхцэцэг
2022-01-07 14:13
Bi eejteige amidrdag eej asargaani taatgal toloogvi hongoltond hamragdahuu
Зочин
2022-01-06 19:37
Шимтгэлийг төлсөн яаралтай тусламж авах хүнд хүнийг яаралтай шивээд өгч байвал яасын бэ Туслёмж аьч чадахгүй үхэж байна
Эмдег

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up