УГТЭ: Монгол Улсад анх удаа ТАРХИ, НУГАСНЫ МЭС ЗАСЛЫН навигацийн төхөөрөмжийг амжилттай суурилууллаа УГТЭ: Монгол Улсад анх удаа ТАРХИ, НУГАСНЫ МЭС ЗАСЛЫН навигацийн төхөөрөмжийг амжилттай суурилууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: Монгол Улсад анх удаа ТАРХИ, НУГАСНЫ МЭС ЗАСЛЫН навигацийн төхөөрөмжийг амжилттай суурилууллаа

2022 оны 2 сарын 24

Arslan.mn

“Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр  Улсын гуравдугаар төв эмнэлэгт  эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг дээшлүүлэхэд нэн шаардлагатай мэс заслын багаж хэрэгсэл, өндөр өртөг, хүчин чадал бүхий оношилгоо эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2022 оны 02 сарын 22-23-ны өдөр тус эмнэлэг дээр Герман Улсын тоног төхөөрөмжийн мэргэшсэн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж “BRAIN LAB” брэндийн мэдрэлийн мэс заслын навигацийн төхөөрөмжийг суурилуулж, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгууллаа.

Arslan.mn

Мэдрэлийн мэс заслын навигацийн төхөөрөмж нь 3 хэмжээст дүрслэл ашиглаж тархи нугасны хавдрын байршил, ялангуяа гүний байрлалтай хавдрын байрлалыг өндөр нарийвчлалтай тогтоодог бөгөөд энэхүү төхөөрөмжийг ашигласнаар гүний байрлалтай хавдрын мэс засал эмчлилгээний үед эрүүл эдийг гэмтээх эрсдэл бага учирдаг төдийгүй тархины гүнд байх амьсгал, зүрх судасны төв зэрэг нэн чухал хэсгүүдээс эдийн шинжилгээ авахад чухал ач холбогдолтой.

Энэхүү төхөөрөмжийг суурилуулан ашигласнаар мэдрэлийн мэс заслын зарим өвчний шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх урсгалыг бууруулах боломжийг бүрдэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634802
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up