ЭМДЕГ-ын албан хаагчид олон улсын цахим сургалтад хамрагдаж байна ЭМДЕГ-ын албан хаагчид олон улсын цахим сургалтад хамрагдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ-ын албан хаагчид олон улсын цахим сургалтад хамрагдаж байна

2022 оны 3 сарын 01

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бусад улс орны эрүүл мэндийн салбар, тэр дундаа ЭМД-ын үйлчилгээний талаарх бодлого, зохицуулалтыг судлах, эх орондоо нутагшуулах чиглэлд анхаарч долоо хоног бүр олон сургалтыг зохион байгуулдаг.

Энэ долоо хоногийн сургалтыг БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Эрүүл мэндийн эдийн засгийн Профессор Сүүнмэн Квон удирдан явуулж “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стратегийн худалдан авалт” сэдвийн хүрээнд цахим илтгэж тавилаа.

Arslan.mn

Түүнчлэн сургалтыг нээж ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн үг хэлэхдээ “Монгол улсын хувьд эрүүл мэндийн даатгалын салбар стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжээд удаагүй байгаа. Эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн БНСУ-ын туршлагаас судалж, өөрсдийн орны давуу болон сул талуудад дүн шинжилгээ хийх, цаашид сайжруулах чиглэлд санал, санаачлагууд гарна гэж итгэж байна.” гэсэн юм.

Сургалтад ЭМЯ, ЭМДЕГ-ын удирдлага, төв болон орон нутгийн 150 гаруй албан хаагч оролцож, эрүүл мэндийн үйлчилгээний стратегийн худалдан авалт, гэрээлэлт, төлбөрийн систем зэрэг хоёр улсын хоорондын даатгалын системийн ялгаа, давуу талуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634930
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up