ЭМЯ-аас Өргөө амаржих газарт орчин үеийн шаардлага хангасан 100 орыг хүлээлгэн өглөө ЭМЯ-аас Өргөө амаржих газарт орчин үеийн шаардлага хангасан 100 орыг хүлээлгэн өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ-аас Өргөө амаржих газарт орчин үеийн шаардлага хангасан 100 орыг хүлээлгэн өглөө

2022 оны 3 сарын 01

Arslan.mn

Өргөө амаржих газар зориулалт бүхий орчин үеийн стандартын шаардлага хангасан шинэ ортой болж, эмнэлгийн нийт орны 40 гаруй хувь шинэчлэгдсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамнаас эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх тэргүүлэх бодлогын хүрээнд  “Өргөө Амаржих Газар”-т  117,500,000₮ үнэ 100 ширхэг  орчин үеийн стандартын шаардлага хангасан өвчтөний иж бүрэн орыг хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ долоо хоногт багтаан дахин хэвтэн эмчлэх 50, үзлэгийн 40 ширхэг орыг тус тус  хүлээлгэн өгөх аж. Ингэснээр Өргөө амаржих газар нийт орны 40 гаруй хувь шинэчлэгдэж байгаа юм. 

Arslan.mnӨнгөрсөн онд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлэгт 4D эхо аппарат, суурин рентген аппарат, эмч нар ажлаа хийхэд дэмжлэг болгож 30 ширхэг компьютерыг шийдэж өгсөн байдаг. 

Дашрамд дурдахад, Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн харьяа Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634952
2 эможи

keyboard_arrow_up