ХӨСҮТ “NGS“ технологийг бүрэн нутагшуулж, вирусийн мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ боллоо ХӨСҮТ “NGS“ технологийг бүрэн нутагшуулж, вирусийн мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ “NGS“ технологийг бүрэн нутагшуулж, вирусийн мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ боллоо

2022 оны 3 сарын 03

Arslan.mn

ХӨСҮТ-д Австралийн Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вирусийн бүрэн "Геномын" дараалал тодорхойлох тоног төхөөрөмжийг гардуулах өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Австралийн ЭСЯ-.ны Хэргийг түр хамаарагч ба Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон, ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо. 

Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна.

Манай улсад корона вирусийн дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт дөрвөн сая гаруй шинжилгээ хийгээд буй. Халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын эх уурхайг олох, тархалтыг таслан зогсоохын тулд молекул эпидемиологийн нотолгоо гаргах, вирусийн генийн дарааллыг тогтоох шинжилгээний арга зайлшгүй хэрэгтэй байсныг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа.

"Халдварт өвчний эмгэг төрүүлэгчийн генийн дарааллын  дээжийг гадаад улс орон луу илгээхгүйгээр баталгаажуулах боломжтой боллоо"

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан " Монгол Улс Дэлхийн бусад улс орны адил COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг өнөөдрийг хүртэл авсаар ирлээ. Монгол улсад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоог 2020 оны 1 дүгээр сараас ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораторид хийж, одоогоор 4 сая гаруй шинжилгээ хийгээд байна. 2010 оны 11 дүгээр сараас эхлэн дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын эх уурхайг олох, тархалтыг таслан зогсоохын тулд молекул эпидемиологийн нотолгоо гаргах, вирусийн генийн дарааллыг тогтоох шинжилгээний арга зайлшгүй хэрэгтэй болсон. 

Иймд, Эрүүл мэндийн яамнаас  ДЭМБ-д хандан “Бидэнд SARS-CoV-2 вирусын халдвар тархах, халдварлах хэв шинжийг тодорхойлоход ашигладаг NGS-Next generation sequencing-ийн шинжилгээний тоног, төхөөрөмжөөр хангаж өгч туслах” тухай санал тавьсан. Энэ ажил биеллээ олж өнөөдөр бид Австралийн Засгийн газар, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр лабораторийн шинжилгээний чадавхийг сайжруулж, SARS-CoV-2 вирусын хувилбаруудыг тодорхойлоход ашиглагддаг NGS машин, бусад шаардагдах, тоног төхөөрөмж, урвалж, оношлуурыг хүлээн аваад байна.  

Цаашид NGS технологи нь ХӨСҮТ-д аливаа халдварт өвчний эмгэг төрүүлэгчийн генийн дараалал тогтоох боломжийг олгох бөгөөд дээжийг гадаад улс оронлуу илгээхгүйгээр баталгаажуулах боломжтой боллоо." гэв.

"ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Монгол улсад SARS-CoV-2 бүрэн геномын дараалал тогтоох NGS технологи бүрэн нутагшсан"Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд " Монгол улсад 2020 оны 1 дүгээр сард SARS-CoV-2 вирүс илрүүлэх ПГУ-ын шинжилгээг анх ХӨСҮТ-д хийж эхэлснээс хойш бүх аймгийн нэгдсэн эмнэлгүүд, хилийн боомтууд, Улаанбаатар хотын найман дүүргийн эмнэлэг, ЗӨСҮТ, НЭМҮТ, УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС, Цэргийн Төв Эмнэлэг, Хувийн хэвшлийн зарим лабораториудад өдөр тутмын хэрэглээ болон өргөжөөд  байна. 

Лабораторийн чадавх, хүртээмж богино хугацаанд нэмэгдсэн нь цар тахлын үеийн эмнэлзүйн менежмент, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр болсон.  

Өдгөө Австралийн засгийн газар, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэг, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд Монгол улсад SARS-CoV-2 бүрэн геномын дараалал тогтоох NGS технологийг бүрэн нутагшсан явдал нь Монгол улсад төдийгүй дэлхий дахинд цар тахалтай тэмцэх стратеги, мөн түүнчлэн бусад  халдварт өвчний шинжилгээ оношилгоог улам бүр сайжруулахад онцгой ач холбогдол өгч байна гэж үзэж байна. Өндөр технологи бүхий NGS лаборатори нь зөвхөн халдварт өвчнийг оношлох, тандалт судалгаа хийгээд зогсохгүй, халдварт бус өвчний оношилгоо шинжилгээнд ч тустай" гэдгийг  хэлэв.

"Геномын дараалал тогтоох NGS технологийг ашиглан  томуу, томуу төст өвчний вирусын хувилбарыг тогтоох шинжилгээг хийхээр ажиллаж байна"

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Коронавирус өөрийнхөө төрөл хувилбарыг өөрчилдөг. Уханиас гаралтай вирус манай улсад нэгдүгээр давлагааг үүсгэсэн. Хоёр дахь давлагаа альфа хувилбар, гуравдах давлагаа дельта хувилбар, одоо буюу дөрөв дөх давлагаа омикроноор үүсгэгдээд бид хамтын хүчээр тархалтыг барьж чадлаа. "NGS" буюу бүрэн геномыг дарааллыг тогтоох технологи нутагшснаар бид нар ямар төрлийн вирусээр халдвар үүсгэгдсэн,  нийт халдварын хэдэн хувьд нь ямар вирусын хувилбар давамгайлж байгааг илрүүлэх боломжтой. Өмнөх технологи бол "sanders sequence" бөгөөд нэг,нэг сорьцоор нэлээн удаан хугацаа зарцуулж хийдэг байсан бол өнөөдрийн бидний нэвтрүүлж байгаа технологи нь богино хугацаанд 56 сорьцыг нэг удаадаа шинжилж харьсангүй богино хугацаанд шинжилгээ хийдэг технологи юм.

NGS нь 13 төрлийн лабораторийн үе шаттайгаар хийгддэг бөгөөд лабораторийн үр дүнг био информатикийн аргаар боловсруулдаг нүсэр ажил юм.   BCL3 лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулахын тулд Эрүүл мэндийн сайдын багцаас 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тоног төхөөрөмжийг бэхжүүлж шинэчилсэн. 2020 оны 4 дүгээр улиралд энэхүү тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж ДЭМБ-руу өгсөн төсөл хөтөлбөр ЭМЯ-аар дамжиж очсоноор энэ төсөл хэрэгжих үндэслэл бий болсон. Энэ хугацаанд бид Японы хамтран ажилладаг их сургуульдаа лабораторийн 3 мэргэжилтнийг сургаж нарийн мэргэжил эзэмшүүлсэн.  Австралийн сангаас 490 сая австрали доллар буюу 372 мянган америк долларын өртөг бүхий энэхүү технологийг хийхэд шаардлагатай урвалж бодисуудын дэмжлэгийг авсан.

Мөн ДЭМБ энэ төслийг дэмжиж 344 сая америк долларын дэмжлэгийг үзүүлсэн.  Энэ дэмжлэгээр бид АЙЗИК 100 маркийн шинэ машиныг дагалдах хэрэгслүүд, урвалж бодисуудыг худалдан авсан. NGS технологийг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Монгол улсад анхлан нутагшууллаа.  Анх бид шинжилгээний сорьцоо Япон улс руу явуулж шинжилгээнд өгдөг байсан бол одоо Монголдоо бүх төрлийн вирус илрүүлэх шинжилгээгээ хийж байна. Цаашид бусад томуу, томуу төст өвчний вирусын хувилбарыг тогтоох шинжилгээг хийхээр ажиллаж байна. Бидэнд дэмжлэг үзүүлсэн Австралийн Засгийн газар, ДЭМБ, Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамныхандаа талархал илэрхийлье " гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635006
0 эможи

Ү
2022-03-04 09:52
Ковид дууссан хойно оруулж ирлээдээ
keyboard_arrow_up