УГТЭ: Баруун бүсийн аймаг, дүүргүүдтэй ХАМТРАН ажиллах САНАМЖ байгууллаа УГТЭ: Баруун бүсийн аймаг, дүүргүүдтэй ХАМТРАН ажиллах САНАМЖ байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: Баруун бүсийн аймаг, дүүргүүдтэй ХАМТРАН ажиллах САНАМЖ байгууллаа

2022 оны 3 сарын 05

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 03-аас эхлэн үргэлжилж байна.

Arslan.mn

2022 оныг ЭМЯ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа аж.

Энэ хүрээнд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүд 21 аймаг, 9 дүүргийг хуваарилан авч, чадамжийг нь сайжруулах, төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлууд хийгдэж байна.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 05-ны өдөр УГТЭ-ээс өөрийн хариуцсан Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгууд, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцох уулзалт, хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд УГТЭ-ийн эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал О.Батгэрэл манай улсын тэргүүлэх зэргийн өвчлөлийн талаар оролцогч нарт танилцуулга хийлээ.

Arslan.mnСанамж бичиг байгуулах үйл ажиллагааны үеэр аймгийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд УГТЭ-ээс хүсч буй дэмжлэг, туслалцаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар санал солилцсон юм.

Arslan.mnЭнэ үеэр Хөвсгөл аймгийн зүгээс эмчилгээний хоол хүнсний тал дээр зөвлөмж, судалгаа хамтарч хийх, эрчимт, яаралтай түргэн тусламж дээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдээ чадвахжуулах, инженер техникийн зөвлөмж авах, Сэлэнгэ аймгийн зүгээс хүний нөөцийн хувьд 70 хүртэлх хувь нь 35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа учраас УГТЭ-ээс зөвлөх үйлчилгээ авах, хөдөө орон нутагт ажлын байранд нь багаар ирж дадлагажуулах, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг олон талын саналаа хэлж байсан юм. УГТЭ-ийн зүгээс чадварлаг баг хамт олон хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд бүхий л талаараа дэмжин, зохион байгуулж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Arslan.mnДашрамд дурдахад УГТЭ-ийн хамтран ажиллах дээрх найман аймгийн нийт хүн амын тоо 835 мянга, нийслэлийн хоёр дүүргийн 567 мянга, нийт 1.4 сая гаруй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд чиглэж байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635071
2 эможи

Зочин
2022-03-06 10:39
Улсын эмнэлгийн дампуу систем бсаар л бгаа юм уу бүгдийн хувчилах хэрэгтэй . иргэн эрүүл мэнддээ хариуцлагтай болж улс үнэгүй зардал тэрбум тэрбумаар хасаалахгүй хариуцлагатай болнооо
Зочин
2022-03-06 01:12
бичиг сачигаа одоо болио хэдэн шагнал горьдсон баагиинууд гавьяатын мөнгөөр хусагсад
иргэн
2022-03-05 22:22
ХИЙХ ЮМГҮЙ УЛСЫН АЖИЛ, 30-Н ЖИЛ САНАМЖ БИЧИГ ГЭГЧЭЭР ЭРГҮҮТЛЭЭ
keyboard_arrow_up