Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококоор өвчилж, нэг нь нас баржээ Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококоор өвчилж, нэг нь нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококоор өвчилж, нэг нь нас баржээ

2022 оны 3 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн өвчлөлийн байдлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.

Тэрээр "Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококын халдвар авдаг. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд, эмчлүүлж байна. Энэ өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийдэг. "гэв.    

Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц, зөв биш хэлбэртэй, цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. Тус халдвараар бүх насны хүн өвчлөх эрсдэлтэй бөгөөд тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
35
ouch an post
7
confuse an post
6
angry an post
8
635376
62 эможи

Зомби
2022-03-16 20:05
Вакцинаа өрх хороо дүүргийн эмнэлгээр тарааж хийлгээч ээ,дахиад тэр халдварлаагүй хүүхдэд гэдгээ тодотгооч ээ,бүр нус нулимсандаа хутгалдсан ханиадтай хүүдүүдээ чирээд эрүүл вакцин хийлгэж байгаатай нь холилдоод хэцүү юм аа
Иргэн
2022-03-16 19:42
Ядуучууд нь хэтэрхий үр хүүхдээ хайхрахгүй хүн чинээ үзэхгүй. Баячууд нь хэтэрхий үр хүүхдээ эрхлүүлээд хүн биш болгоно. Яг зөв хүмүүжүүлж чадаж бга эцэг эх бна у ёр нь
Зочин
2022-03-16 19:40
Энэ хүмүүс үнэтэй архи тамхинд хамаг мөнгө өгөөд гудраад бхын оронд үр хүүхэддээ олигтойхон шиг шим тэжээлтэй хоол унд өгөөд дархлааг нь дэмжээч. Олигтой хоол унд өгөхгүй бж өнгөрсөн хойно нь баахан эмээр бөмбөгдчихнө бүтэхгүй ээ
keyboard_arrow_up