Ж.Чинбүрэн: Бид цар тахлын эсрэг нэгдэн тэмцэж чадсан шигээ СҮРЬЕЭТЭЙ тэмцэх хэрэгтэй Ж.Чинбүрэн: Бид цар тахлын эсрэг нэгдэн тэмцэж чадсан шигээ СҮРЬЕЭТЭЙ тэмцэх хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Чинбүрэн: Бид цар тахлын эсрэг нэгдэн тэмцэж чадсан шигээ СҮРЬЕЭТЭЙ тэмцэх хэрэгтэй

2022 оны 3 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” ШИЙДВЭР ГАРГАЧ НАРЫН зөвлөгөөн болж байна.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Цар тахалтай холбоотойгоор УИХ-ын эрүүл мэндийн салбарыг илүү ойлгож дэмждэг болсон. Нийтийг хамарсан халдварт өвчнийг бууруулахад бодлого, оролцоотой байх шаардлагатай. Иргэн бүрийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж сүрьеэг илрүүлэх, эмчлэх нь чухал юм.

Бид цар тахлын эсрэг нэгдэн тэмцэж чадсан шигээ сүрьеэтэй мөн адил хүчин чармайлтаар тэмцэх хэрэгтэй. Эмнэлгийн байгууллагууд шаардлага хангахгүй байгааг цар тахлын үеэр харлаа. Эмнэлгийн өрөөний агааржуулалт хүртэл ямар чухлыг мэдлээ. Архангай аймаг элэгний вирусгүй аймаг хэмээх уриан дор сайн ажиллаж чадсан жишээтэй.

Халдварт өвчинтэй тэмцэж буй эмч нарын цалинг нэмэхэд салбарын сайд анхаарах хэрэгтэй. Хүний нөөцийг нэмэгдүүлэх, энэ салбарт ажиллах хүсэлтэй хүмүүсийг нэмэгдүүлэх нь чухал юм.

Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ,  Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ  хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд  Аrslan.mn мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635465
1 эможи

худалч
2022-03-27 12:57
яаж тэмцэж чадсын бүх хүнээ өвчлүүлчихээд бас нэг мундаг эмч царайлсан попордог гар байна
Иргэн
2022-03-21 16:10
Попроход болон мөнгө угаахад хамгийн тохиромжтой салбар гэж хараад байгаа өаых. Ажил ажлаа хиймээр юм. УИХын байнгын хороо нүб ын мөнгөөр мэргэжлийн хичээл заагаад яваад байх арай дэндэнэ ээ
keyboard_arrow_up