Маргааш Төв талбайд болох “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье“ өдөрлөгийн үеэр урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ Маргааш Төв талбайд болох “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье“ өдөрлөгийн үеэр урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Маргааш Төв талбайд болох “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье“ өдөрлөгийн үеэр урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ

2022 оны 3 сарын 23

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн 3 дугаар сарын 24-нд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан бөгөөд энэ өдөр улс орнууд нэгдсэн нэг уриан дор сүрьеэ өвчнөөс сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, сургалт сурталчилгааг өргөн зохион байгуулдаг.

2022 онд Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэгийн илрүүлэлтийг эрчимжүүлэх, хүн амын сүрьеэгийн талаар мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн  тусламж үйлчилгээ үзүүлдэг төр, төрийн бус байгууллагын  оролцоог таниулах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд маргааш буюу энэ сарын 24-ны өдөр 11.00-13.00 цагийн хооронд  Сүхбаатарын талбайд  “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье“ ӨДӨРЛӨГ-ийг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт ХӨСҮТ, НЭМГ, НЭМҮТ, нийслэлийн 6 дүүргийн сүрьеэгийн диспансер,  Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг,  Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ, МУЗН, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд мэдээлэл өгөх юм. 

Өдөрлөгийн үеэр

  • Сүрьеэ өвчний талаар мэдээлэл өгөх,
  • Шинж тэмдэг эмнэлзүйн асуумж авах, урьдчилан сэргийлэх үзлэг хийх,
  • Телевиз, сайтуудад мэдээлэл хүргэх,
  • Хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулах,
  • Шаардлагатай хүмүүсийн рентген зургийг авч дүгнэлт хийх юм.

Arslan.mn

Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээ бүрэн хийлгэсэн үед  эдгэрдэг өвчин юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635522
0 эможи

Zochin
2022-03-23 12:20
Ingej shoudaj mungu iddegee bolioch. Haldvart uvchin ym bol olnoor ni tsugluulj buugnurul uusbeh ni uridchilan sergiilj baigaa arga uu.
сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up