УГТЭ-ийн Цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцлаа УГТЭ-ийн Цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ-ийн Цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцлаа

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 04-нд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Улсын их хурлын тамгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Цахим эрүүл мэнд төслийн төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр хүрэлцэн ирж, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2021 оны 1 дүгээр тогтоолын хэрэгжилт, “Цахим эрүүл мэнд” төслийн үйл явц, үр дүнтэй газар дээр нь танилцлаа.

Arslan.mn
Ажлын хэсгийн гишүүд цахим шилжилтийн хүрээнд тус эмнэлэгт  хэрэгжиж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний цахим шилжилтийн үйл явц, е-Health програмын шинэчлэл, онлайн цаг захиалга болон эмчийн үзлэгийн хүртээмж, телемедицин болон зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах МнКардио програмын шинэчлэл болон ашиглалт, цахим эрүүл мэндийн төслийн хүрээнд нэвтэрсэн дүрс оношилгооны PACS системийн ашиглалт зэрэг үйл ажиллагаатай танилцан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимаар үзүүлэх боломж, нөхцлийн талаар мэдээлэл сонсож, цахим шилжилттэй холбоотой тус эмнэлгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар эмнэлгийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай харилцан санал солилцлоо.

Arslan.mn
      Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635754
0 эможи

keyboard_arrow_up