ХӨСҮТ: “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт“-ийн өмнө тулгамдсан асуудлын шийдлийг хэлэлцэц байна ХӨСҮТ: “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт“-ийн өмнө тулгамдсан асуудлын шийдлийг хэлэлцэц байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт“-ийн өмнө тулгамдсан асуудлын шийдлийг хэлэлцэц байна

2022 оны 4 сарын 06

Arslan.mn

Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албанаас “Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтыг нээж ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд үг хэлсэн бөгөөд  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам болон аймаг, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч нар зэрэг 110 гаруй хүн оролцож байна.

Arslan.mn

Тус зөвлөлдөх уулзалтад Нийгмийн эрүүл мэндийн талаарх төрөөс баримтлах бодлого, чиглэл, Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр (2017-2021) –ийн хэрэгжилт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, Дэлхий дахины дархлаажуулалтын хөтөлбөрийн бодлого чиглэл гэх мэт 11 илтгэл хэлэлцүүлэх бөгөөд уулзалтын төгсгөлд нийт оролцогчид ХӨСҮТ-ийн Вакцин био бэлдмэлийн төв агуулахтай танилцах юм.

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ын Тандалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.БАЙГАЛМАА: Өнөөдрийн уулзалтаар сүүлийн хоёр жилд цар тахалтай холбоотойгоор товлолын дархлаажуулалт хэрхэн явагдсан, тулгамдсан асуудал бэрхшээлүүдээ нээлттэй хэлэлцэхээр чуулж байна. Цаашид товлолын дархлаажуулалтын үйл ажиллагаагаа сайжруулах шаардлага тулгарсан байна. Учир нь Ковид-19 цар тахлын улмаас дархлаажуулалтын хамралт тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа учраас хамрагдалтыг  нэмэгдүүлэх шаардлагатай.

Энэ жилд бид Дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор ЭМЯ-ны дэргэд ажлын хэсэг байгуулагсан бөгөөд энэ жилдээ багтааж дархлаажуулалтын хуулиа шинэчлэн батлуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Тус нэмэлт өөрчлөлтөд дэлхий даяар товлолын вакцинд нэвтэрсэн нэмэлт дархлаажуулалтыг нэмэх асуудал тусгагдаж байна. Үүнд гепатит А болон хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин нь товлолд нэвтэрсэн ч  дархлаажуулалтын хуулинд ороогүй  бөгөөд хуульд тусгуулахаар ажиллаж байна.

Ковид19-ын вакциныг Засгийн газар, ЭМЯ, хандивлагч улс орнууд , олон улсын байгууллагуудын тусламжтайгаар Монгол улс 8,3 сая тун вакцины нөөцийг бүрдүүлж чадсан. Өнөөдрийн байдлаар нийт хүн амыг 5,5 сая тун вакцинаар дархлаажуулсан байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 53 хувьтай байна.

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од: Манай аймаг газар нутаг, хүн амын хувьд харьцангуй бага. Эдгээр нөхцөл байдал нь хүн амыг богино хугацаанд шаардлагатай дархлаажуулалтад бүрэн хамруулахад дөхөм болдог. Вакцинжуулалт нь өвчний тархалтад шууд нөлөөлдөг. Сайн дурын дархлаажуулалт болох Ковид-19-ын дархлаажуулалтын 1,2-р тунд нийт хүн амын хамрагдалт 94% -өөс дээш хувьтай, гурав дахь тунгийн хувьд УОК-оос өгсөн зорилтын хүрээнд 50-аас дээш хувьтайгаар хамруулсан бол дөрөвдэх тунгийн хамрагдалт өнөөдрийн байдлаар 8,4% тай байна. Эдгээр нь манай аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нөр их хичээл зүтгэл зүтгэл чармайлтын үр дүн юм.  

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635790
0 эможи

Zochin
2022-04-07 11:52
Surgalt uulzalt hural zuvlulguun seminar geed ur dun bagatai uursdiiguu todruulah gesen mungu ideh ajlaa sain hiine shuu. Muu huurnuud chini.
keyboard_arrow_up